Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд даргыг ордноос чирч гаргах гэсэн үйлдэлдээ уучлал гуйсан

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 12

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын дөрвөн гишүүн Сүхбаатарын талбайд гэр барьж суулт зарласан иргэдтэй очиж уулзлаа. Уулзалтын үед тэмцэл дахин үргэлжлэх тухай, ЖДҮ сан бол бусад сангийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох, концесс болон тендерийн мэдээллийг иргэдэд нээлттэй нээлттэй болгон гэдгээ хэлж байсан юм.

“Бидний тэмцэл дуусаагүй ээ. Дөнгөж эхэлж байна. Эрдэнэтийн 49 хувь, концесс нэрээр идсэн бүх булхайг ил болгохын төлөө явна. Бидэнд стратег бий” гэж УИХ-ын Ж.Батзандан ярьсан юм.

Харин тэд ЖДҮ-г хаацайлсан гэх шүүмжлэлийг эхлээд том хэргийг ил болгоод дараа нь ЖДҮ гишүүдтэй хариуцлага тооцно гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн УИХ-ын даргаас Л.Оюун-Эрдэнэ уучлал гуйсныг улстөрч хүний байх ёстой гэх утгаар нь тайлбарласан юм.

“Ард түмний цоргисон нүдийг аль нэг эрх ашгаар солихгүй гэдгээ хариуцлагаар мэдэгдье. М.Энхболд даргыг талбай руу чирч гаргах гэж байсан үйлдэлдээ уучлал гуйсан. Ард түмний итгэлийг алдахгүй байх гэдэгт найдаж байгаа” гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ярьсан юм.

Өнгөрсөн шөнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн нэмэлтэд УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах санал өргөн мэдүүлсэн тохиолдолд хэлэлцэх өөрчлөлтийг тусгасан билээ. Талбай дээр гэр барьж суулт зарласан 30 орчим хүн УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа огцортол суултаа үргэлжлүүлэх юм.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hen negen duraaraa o(115.171.244.105) 2019 оны 01 сарын 14

Ene Oyun-Erdene gedeg huuhed mon ch lut yumand baritsaalagdaj dee. Ingetlee eree tseergui avirlaj baidag mon hetsuu shuu. Butsah argaui l yumand uchihsan baina l dee

0  |  0

MONGOL(59.153.84.66) 2019 оны 01 сарын 14

MAFiin tolgoilogchoos yund ni UCHILt guih hereg baigaa yum.Hvnii setgeliig oilgoh uhamsargvi,MUNGU ugvul harin uur baih.

0  |  0
san(64.119.19.151) 2019 оны 01 сарын 13

l. oyun-erdene ta hun gutgesen uu? huuliin undeslelee notlooch!!!

0  |  0
z(202.9.43.147) 2019 оны 01 сарын 13

ЖДҮ чид мандтугай урагшаа

0  |  0
zochinj(103.57.92.37) 2019 оны 01 сарын 13

daraagiinxaa xooliig bulaatsaldaad uxex gej baina daa

1  |  0
ганаа(202.55.188.39) 2019 оны 01 сарын 13

ямар муухай залуу вэ . 2 сар ганцхан энхболдтой тэмцлээ. Өөр юу ч харагдсангүй . Энэ хэдэн бууны ноход шал худлаа шүү.

2  |  1
unshigch(31.164.60.87) 2019 оны 01 сарын 13

chirch gargah bish byyr ambaardaad shorond ond ni chuluudah yostoi…. omhii gazriin naimaachnii tarhiig bazaad baij baidag hyzyygyi aluurchintai ni shorond ni hataa. hyzyygyi aluurchin gazriin naimaachin 2 mongolchuudiig tavlan basamjilj baina

2  |  0

Зочин(49.0.219.252) 2019 оны 01 сарын 13

Эсрэгээрээ энхболдыг унагаачвал завших бүлэглэл байгаа ч юм билүү эдний улс төрийг мэдэх биш. Иргэд энэ томчуудын хоорондын тэрсэлдээнд чирэгдэж дэмий байхоо. Эд нээх ард түмнийхээ төлөө жагслаа юу худла худлаа. Энэ олон жил ард түмний төлөө юу хийсийн өөрсдийнх нь хөрөнгө биеийн жин 2 нь л зузаарсан байх.

2  |  1
Эрр(202.9.42.91) 2019 оны 01 сарын 13

Худлаа жүжиглэж байхаар өөрсдөө зайлаач.Наад хүмүүс чинь хаана бие засах юм,юу идэж уух юм. Битгий хүмүүсээр тоглоод бай.наад гэрүүдээ наад хүмүүстээ өгөөрөй.

0  |  2
зочин(66.181.160.65) 2019 оны 01 сарын 13

энхболд огцрох ёстой.нам нь үүрэг ѳгѳѳд биелүүлдэггүй.ер нь энэ намын удирдах зѳвлѳл болон бүх намтай холбоотой албан тушаалаас нь холдуулах хэрэгтэй.тэгэхгүй бол намын нэр хүндийг унагахаас гадна тѳрийн ажлыг гацааж намынхаа эсрэг ажиллах явдлыг зогсоох хэрэгтэй

4  |  0

Top