УТААТАЙ ТОДРУУЛГА: Утаа бага, төсөв танасан учраас ”ОГЦРОХГҮЙ”

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

ZINDAA.MN сайт өдөр бүр агаарын бохирдол, утаанд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад чиглэсэн "УТААТАЙ МЭДЭЭ" бэлтгэн, энэхүү сэдвийг олон өнцгөөс хөндөж байгаа билээ.

 

Тухайлбал, утааны эсрэг шийдэл гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүдээс цувралаар "Та хаана амьдардаг вэ, Улаанбаатарын утаанаас гэр бүлээ яаж хамгаалдаг вэ?" гэх асуултад хариулт авч уншигч, үзэгчдэдээ хүргэж байна. 

 

Тэгвэл энэ удаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас салбар яам толгойлж байгаа улстөрчийнх нь хувьд утаатай хэрхэн тэмцэж байгаа болон утаанаас гэр бүлээ хэрхэн хамгаалж байгааг нь тодрууллаа. Харин тэрбээр "Сүүлийн үед салхи их байгаа болохоор утаа бага байгаа" гэх тайлбарыг өглөө.  

 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын иргэн(122.201.24.163) 2019 оны 01 сарын 14

Больж уз. Энэ жил урьд урьдынхаас илуу их утаатай байгаа шуу. Энэ мэтийн хедеений хумуус асар ихээр ирж сайхан хотыг минь утаа угаарын голомт болгож дуусгалаа.

0  |  0
Top