Шударга ёсны төлөөх тэмцэлд өөрийн эрхгүй өвдөг сөхөрч буй МАНАН бүлэглэл дотроо үймээнтэй, аргагүй байдалд орсон учраас төрөл бүрийн хувилбар бодож байгааг эх сурвалж дуулгалаа.
Юуны өмнө тэд “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр УИХ-ын дарга М.Энхболд өөрийнхөө оронд өөрийн хүнийг тавих бойкот эхлүүлснийг Ж.Батзандан мэдээлсэн.
Тодотговол, МАНАН дэглэмийг устгах тэмцлийн хөлд юу юу ч үгүй үлдэх гэж байгаа учраас төрийн гурван өндөр албан тушаалын нэгийг заавал авч үлдэх “сонгодог” хувилбар бодож олсон нь тодорхой болоод байна. Бүр тодруулбал М.Энхболд өөрийнхөө оронд Д.Хаянхярваа, Д.Оюунхорол хоёрын нэгийг суулгах санал тулгасан бололтой. Ёстой л “Нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг хувилбар. Хөхөө өвлийн хүйтэнд тэмцлийн гал өрдөж байгаа ард түмэн энэ хувилбарыг яаж зөвшөөрөх билээ. Энэ хувилбарыг зөвшөөрөх нь бүү хэл сонсох төдийд тэмцлийн хүрээ улам нэмэгдэн ширүүсэх нь ойлгомжтой. Шударга ёсыг тогтоохоор парламентаас “боссон” гишүүдийн хувьд ч ямар байх нь ойлгомжтой.
Өнгөрөгч долоо хоногт “МАНАН дэглэмийн эсрэг жагсаал” /2019.01.10/ эхэлж, үүнтэй зэрэгцэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаравчлан хуралдсан төдийгүй Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдүгээр сарын 10-ны өдөр багтаан хэлэлцэх чиглэл өгсөн. Энэ дагуу чуулган /2019.01.11/ хуралдаж ирэх пүрэв гаригт Дэгийн тухай хуулийг хэлэлцэн батлахаар болсон. Нэгэнт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэл, УИХ-ын чуулганы хуралдаанаас гарах шийдвэр ойлгомжтой учраас М.Энхболд огцрох нөхцөл нэгэнт бүрдсэн.
Тиймээс шударга ёсны тэмцлийн гал дунд гар хоосон үлдэж байгаа “27-гийн бүлэг”-ийн ирээдүй улам л бүрхэг болж байна гэсэн үг. Хамгийн гол нь тэмцлийн гал ингээд унтарчихгүй, дараа дараагийн хувилбараар үргэлжилнэ гэдгийг ч МАНАН мэдэж байгаа. Тэгэхээр М.Энхболдын бүлэглэл тэмцлийн галыг өрдөхгүй байх нь Монголын нийгэмд хамгийн амин чухал зүйл болоод байна. Гэвч МАНАН дэглэм УИХ-ын даргын суудлыг авч үлдээд хулгай луйвраа хаацайлж үлдэхийг хүсч байгаа нь илт. Нөгөө талаас тэдний айдас их хэмжээгээр хуралдан томорсныг нотолж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан хүртэл гүрийсэн М.Энхболдын хувьд яах аргагүй хууль ёсоор суудлаа өгөх хууль эрх зүйн орчин өнөө маргаашгүй бүрдэнэ. Дахин дур.дахад, Хууль тогтоох дээд байгууллагыг толгойлох орныхоо хүнээр дээрх эрхмүүдийг зүтгүүлж, тохиролцохоор бойкот хийж байгаа нь энэ хүний ямар аймшигтай нэгэн байсныг харуулж байгаа хэрэг. Түүхийн хуудсанд хамгийн муу хаан гэдэг номинацид М.Энхболд бичигдэн үлдэж байна. Хэзээ ч бүтэшгүй санаагаа тулгаж, тэр ч бүү хэл С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил нар ч байж болно гүү дээ хэмээн МАНАН бүлэглэлийнхэн дайрч байна. Үүн дээр АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар ч хүч өгч байгаа тухай эх сурвалж хэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 19 )
Тэмцлийн хурц хэлбэр лүү орохоос өөр арга зам байхгүй юм байна даа .Муу лаларуудыг бүгдийн буудаж алах хэрэгтэй
ёстой ичмээр яанаа одоо болиосой
Ичээсэй, ичих булчирхай байна уу?
шившигээ дэлгэж гуйцлээ. ..хаха
Болох ёстой юм болдгоороо л болно доо.
YouTube -д ”Их үсрэлт” гэж ороод эх орончдоо дэмжээрээ
ХУЛГАЙЧ НАРААС АЛЬ НЭГ НЬ Л ИХ ХУРЛЫН ДАРГА БОЛДОГ ЮМ БОЛ ЭНХБОЛДЫГ ДҮҮЖЛЭХ БОЛНО.
tur.gedeg.ednii.togloom.yam.uu.bur.dur.zorgooroo.aashlah.ni.bur.davarlaas.sh.tee..bitgi.davar.M.Enhboldoo
Монгол хүн л тавьж үзээсэй Дахиад л Хятад хүн дуулдаад эхэллээ
ene ard tumnii esreg enkhboldiin tald bicheed bgaa nohdiig holsnii bicheej buunii nohod gedegiig medeed bhad teneg garuud bicheed bh yumaa manangiin esreg bosson huniig yachij muulaad ar tumen medej bgaa
Бээжин prochinese soft power-ийн нөлөөг бууруулах гэсэн монголчуудын тэмцлийг Тайланд хувилбараар явуулж залхаах, мартуулах, үнэгүйдүүлэх бодлого барьж байгаа бололтой. Такшины бүлэглэлийг зайлуулахад долоо, найман жил шаардагдсан байх шүү.
Н. Энхболд их хурлын дарга болбол тэгээд их шудрага юм болох уу? Харин түүний хажууд Мөнхоргил нь хамаагүй дээр бүз дээ. ха ха ха Н. Энхболд их шудрага хүн үү. тэнэг үхрүүдээ тэнэглэхээ больцгоо
ЭНХБОЛД ДАРГА ЯМАР АЙМААР ХҮН БЭ? ШИВШИГ ЮМАА.
Зааа Оюун хорол нь юу чив дээ. Энэ чадалтай, боловсролтой, ёс зүйтэй өчнөөн олон залуус байхад заавал энэ хэдэн болж бүтэхгүй юмнуудаас сонгох гээд байдаг
Хаянхярваа хийж чадлаа юу? Номтойбаярыг Хүрэлсүх багтаа авлаа юу?
Шал худлаа юм ярьж явдаг энэ Ж.Батзандан тэнэгийн үг байна М.Энхболд арай тэгж шогтохгү й Л.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөөд л дарга болцгоогооч дээ
М.Энхболдыг бүлэглэлтэй нь бүрмөсөн улс төрөөс зайлуулахгүй бол болохгүй юм бна, АНамын Эрдэнийг ч мөн адил.