УТААТАЙ МЭДЭЭ: Хувийн эмнэлгүүдийн ханиадны үзлэг 45000 төгрөг

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад, томууны өвчлөл он гарсаар эрс нэмэгдэж, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 50 хувь хэтэрсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

 

Нийслэлийн хэмжээнд дүүргийн харьяалалтай есөн эмнэлэг ажилладгаас гурав нь хүүхдийн төрөлжсөн эмнэлэгтэй. Дээрх гурван дүүргийн Нэгдсэн эмнэлэг хэт ачаалалтай байгаа учир өнгөрсөн долоо хоногоос эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд оройн 19:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна. 

 

Томуугийн өвчлөл өндөр хэвээр байгаа учраас хувийн эмнэлгүүд ч ачаалалтай байгаа. Эцэг, эхчүүдэд хэрэгтэй мэдээлэл хүргэх үүднээс энэ удаад хувийн эмнэлгүүдийн үзлэг оношлогоо, хүүхдийн эмчилгээний үнэ тарифыг сонирхлоо. Хувийн эмнэлгүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөөний үнэ 25-45 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол ор хоногийн үнэ дунджаар 65-220 мянган төгрөг байв. Ихэнх эмнэлгүүдийн ор хоногийн төлбөрт өдрийн эмчилгээний зардал багтдаггүй бөгөөд эм тариа, эмчилгээний үнэ нэмэгдэж тооцогддог аж. Зарим эмнэлгүүд хүүхэд хүлээн авахгүй, ор дүүрсэн гэх мэдээллийг өгч байлаа.

 

Ханиад, томуугийн дэгдэлт ихтэй үед угаас улсын нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгааг хаа сайгүй л ярьж байгаа. Эрүүл мэндийн яамнаас зарим хувийн эмнэлгээс албан ёсоор тусламж хүсч, улсын эмнэлгийн ачааллаас хуваалцах саналыг ч тавьж байгаа гэсэн. Гэхдээ нөхцөл байдал хүндэрсэн байгаа тул одоо хувийн эмнэлгүүд ядаж үзлэгийн төлбөрөө өөрсдийн санаачилгаар бууруулбал эрүүл мэндийн байгууллагын хувьд ч, нийгмийн хариуцлагын хувьд ч соёл, жишиг, ухамсарт үйлдэл болох юм. Эм, тарианы мөнгөө яая гэж байгаа хүмүүс зөвхөн үзлэгт 25-45 мянган төгрөг зарцуулах нь тэр бүр ховор. Ор хоногийн мөнгө төлөөд хэвтэх бүр ч хэцүү. Тийм л учраас хүн амын, өвчтөнүүдийн дийлэнх нь хүүхдээ тэврээд улсын эмнэлэгт бараадахаас өөр сонголтгүй болж байгаа юм. Хувийн эмнэлгүүдээс үзлэг, ор хоногийн үнийн дүнгээ бууруулж, чөлөөлсөн санаачилга гарвал ийм үед хэчнээн хэрэгтэй билээ.

 

ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ТАРИФ


 

 

Эмнэлгийн нэр

Үзлэгийн үнэ

Ор хоногийн үнэ

Нийгмийн даатгал

1

“Ачтан” клиник

30.000

65.000-95.000

Зарим төрөлд үйлчилнэ

1

“Грандмед” эмнэлэг

45.000

100-200 мянга

/Эмчилгээний үнэ багтаагүй/

Зарим төрөлд үйлчилнэ

3

“Интермед” эмнэлэг

40.000

120-220 мянга /Эмчилгээний үнэ багтаагүй/

Зарим төрөлд үйлчилнэ

4

“Долоон одой”
хүүхдийн эмнэлэг

25.000

90 мянга /Эмчилгээний зардал тусдаа/

Үйлчлэхгүй

 

5

“Амин уураг”
нярайн эмнэлэг

25.000

Амбулаторийн өдрийн эмчилгээ 30 мянга
/Нэг өдөр
/

Үйлчлэхгүй

6

“Юнимед” эмнэлэг

40.000

80-100 мянга

Зарим төрөлд үйлчилнэ

7

“Зинт” клиник

30-40 мянга

Амбулаторийн өдрийн эмчилгээ

Үйлчлэхгүй

8

“Амармед” эмнэлэг

20-25 мянга

Амбулаторийн өдрийн эмчилгээ 25 мянга

Үйлчлэхгүй

9

“Гурван гал” эмнэлэг

40 мянга

65-105 мянга

Зарим төрөлд үйлчилнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.160.86) 2019 оны 01 сарын 16

Ardchilsan Mongol ulsdaa amidarch bga ymuu hurungutun orond amidarch bga ymu uls ornoo udirdaj chadamjgvi bolson ard tvmnii tatbaraar zuzaarsan said darga nar gej bgaad ch yah ym

1  |  0
Top