Антарктид тив дэх Монголын баазад мандсан төрийн далбааг гардууллаа

2019 оны 01 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.01.16/ Антарктид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржавыг хүлээн авч уулзав.


Энэ онд Монгол Улс Антарктид тивийн судалгааны ажилд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын судлаачид Антарктидын Ливингстон арал дахь Болгарын баазын бүрэлдэхүүнд орж ажиллан, Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны баазыг байгуулжээ. Уулзалтын үеэр профессор Л.Дүгэржав Монголын баазад мандсан төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өглөө.


Туйл судлаач Л.Дүгэржав одоогоос 10 жилийн өмнө Антарктид тивийг зорих аялалаа эхлүүлж байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эргэн дурсаад, судалгааны ажилд нь амжилт хүсэв.


Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заяа(49.0.212.75) 2019 оны 01 сарын 17

Улаанбаатартаа багтаж шингэхгүй алга дарам газар булаацалдаж байх энэ үед маш сайхан мэдээ байлаа,аргагүй л том хүн том сэтгэдэг л юм байна,энэ бүхэн Монголын түүхэнд алтаар бичигдэж үлдэх болно

0  |  0
зочин(202.9.44.246) 2019 оны 01 сарын 16

Тийм олон далбаатай явсан юм байх даа ерөнхийлөгч болгонд л өгөх юм зарим нь хулхи далбаа биш биз. Дүгэржав олон өөөрөө явсан нь туйлын үнэн

0  |  0
Зочин(122.201.21.242) 2019 оны 01 сарын 16

ДҮГЭРЖАВ АА ! ТӨГРӨГ НУУРЫН ЭНЕРЖ ЯАСАН БЭ ? ТЭР ЛИЦЕНЗ ҮЙЛДВЭР ЭНЭ ТЭРИЙГ ТУУЗ ХАЙЧЛААД БСАН ? ОДОО СУРАГГҮЙ !!

0  |  0
эрка(192.82.65.224) 2019 оны 01 сарын 16

Манай эх орон тэнд газартай болох хэрэгтэй

0  |  0
Top