Томуугийн эсрэг авах арга хэмжээг нэн даруй мэдээлэхийг шаардав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

УИХ-ын гишүүн З.Нарантуяа /2019.01.16/ албан бичиг үйлдэн Ерөнхий сайдыг томуугийн эсрэг авах арга хэмжээний талаар нэн даруй мэдээлэл хийхийг шаардлаа.

 

Уг албан бичигт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улсын хэмжээнд томуугийн "А" хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), А(H3N2), томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирусүүдийн идэвхжил нэмэгдэж буй асуудалтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл нэн яаралтай хийхийг шаардсан байна.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.105) 2019 оны 01 сарын 18

ТМС төгссөн зурагчин авгайгаар удирдуулчихаад юм асуугаад ч нэмэргүй. худлаа яриад, үхэл өвчлөлөө нуугаад л, сүржин эх оронч шударга дүр эсгээд л жүжиглээд дуусна. Хүрэлсүх нь нүдний шилээрээ оролдоод сүржин үгээ хэлээд сэлэмдээд таарна. Ардын хүүхэд өвчлөөд, шалан дээр хэвтээд л байна байна. Уух эм нь ч байхгүй

0  |  0
иргэн(202.9.43.251) 2019 оны 01 сарын 18

Йсуудаг нь зөв л байх. Хаин утааг бууруулах тал дээр хийж байгаа ажлын үр дүнг УИХ-с ажлын хэсэг гаргаж Шахмал түлш ямар үр дүнтэй байгааг хэрэглэгч дээр нь очиж үр дүнг өөрсдийн биеэр шалгаж үзвэл энэ чинь харин том ажил бусуу. Хүмүүс янз янзаар л шахмал түлшний тухай ярьж байна. Ихэнхи нь үнс ихтэй илчлэг муу гэх юм. Ирэх өвөл утаа буурах уу.

1  |  0
Top