Цэрэг амиа алдсан 336-р ангийн удирдлагуудыг ЧӨЛӨӨЛЛӨӨ

2019 оны 01 сарын 31

Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Дайн дажингүй цагт цэргийн албан дахь эр цэргүүд тамлал, яргалал үзэж амиа алдаж, зарим нь эрэмдэг зэрэмдэг болж байгаа нь нийгэмд түгшүүрийн харанга дэлдээд буй.

 

Тэгвэл Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авсан гэх мэдээллийг салбарын яамнаас өгч байна.

 

ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилсон  бөгөөд ажлыг нь хүлээлцүүлэхээр ажлын хэсэг тус ангид ажиллаж байна.

 

Мөн нас барсан  хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Одоогоор тэднийг  хууль хяналтын байгууллага  шалгаж байна.

 

Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт  албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөхөөр боллоо гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.250.126.130) 2019 оны 02 сарын 10

Тэр БХЯ ны сайд, их хурлын гишүүн их зантай Н.Энхболдыг огцруулах хэрэгтэй. Дээр нь тэр цүнх баригч байсан Дуламдоржийг ч гэсэн.

0  |  0
zochin(202.9.43.136) 2019 оны 02 сарын 01

Huuliin hariutslaga huleelgehgui bol iim muuhai asuudal dahin davtagdsaar l bh bolno

0  |  0
Зочин(66.181.189.41) 2019 оны 02 сарын 01

Зүүнбаянгийн цэргийн анги муу муухай зүйлээрээ алдартай. Шоронгоос ч долоон дор газар. Татан буулгах хэрэгтэй.

7  |  1
zochin(176.158.21.29) 2019 оны 01 сарын 31

Naad zevsegt xychnii baiguullagadaa eerchlelt shinechlelt xiixgyi bol xeden tsergiin darga soliod xynii ami daxin ersdexgyi gex batalgaa baina yy

2  |  0
ZOCHIN(202.179.31.123) 2019 оны 01 сарын 31

odoo N.Enhbold said ogtsorvol shudarga bna

1  |  0
САЙД НЬ ОГЦОР(202.9.43.148) 2019 оны 01 сарын 31

БҮХ МӨРДӨСТӨНГҮҮДИИГ НЬ СОЛЬ АХЛАГЧ НАРЫГ НЬ БҮГДИИГ НЬ СОЛЬ. МУУСАЙН ШИВЭР НҮҮД. ОДОО ЦЭРЭГ ЗУГТЛАА ГЭНЭ ХҮЧИРХИИЛЭЛ ХҮЧИРХИИЛЭЛИИГ БИИ БОЛГОЖ БАЙГАА ЮМ ЭНЭ НАС БАРДАГ ЗАЛУУ ХҮЛЦЭНГҮЙ ЗОДУУЛЖ ҮХЛЭЭ ЗАРИМ НЬ ЗОДУУЛАХГҮЙ ҮХЭЖ БАЙСАН ДОРВОЛ ХЭН НЭГНИИГ БУУДАХНЭЭ

2  |  0
ЗОЧИН(202.9.45.244) 2019 оны 01 сарын 31

БАГА НАСАНДАА ХҮНД ЗОДУУЛЖ ЗОДОЛДОЖ ЧАДАХГҮЙ БАЙСНАА ТОМОРСОН ҮЁДЭЭ ИНГЭЖ ХҮН ЦОХИЖ СЭТГЭЛ НЬ ТЭНЭГЭРЧ ГАРДАГ. ААВ НЬ ЭЭЖТЭЙ ХЭРЭЛДЭЖ ЗОДОХ НЬ БАГАДАА ЭЭЖИЙГЭЭ ӨМӨӨРДӨГ ТОМ БОЛООД ЭХНЭРТЭЭ ААВЫН ЗАНГАА ГАРГАДАГ. АХУЙ АНХДАГЧ УХАСАР 2 ДОГЧ ГЭЖ ЗААДАГ БАЙЛАА.

1  |  0
ЗОЧИН(112.72.11.114) 2019 оны 02 сарын 01

Ар өврийн хаалгаар том том цол авсан ямарч боловсрол хүмүүжилгүй нөхдүүд цэргийн анги салбарыг удирдаж нэр хүндийг нь унагаж ард түмний үр хүүхдүүдийг үхэлд хүргэж гашуун зовлонд унагаж байгаа учир цэргийн анги салбаруудын удирдлагыг аттестачилж шалгаж шүүрдэж бүрэн цэвэрлэгээ явуулахыг шаардаж байна

5  |  0
иргэн(77.111.246.173) 2019 оны 02 сарын 01

дарга нар хариуцлага алдсан юм чинь ажлаас чөлөөлөх нь зөв. харин гар хүрсэн гээд бга ахлагч үнэхээр үхэлд хүргэсэн эсэх нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээх бизээ. ялгаа нь энэ.

2  |  0
enguunbold(202.126.89.166) 2019 оны 01 сарын 31

дарга нарыг солиод үхсэн хүн босоод ирэх үү .арга барил дэг журмыг өөрчлөөд наад дарга нартаа арга хэмжээ ав хүн үхэж байхад юу хийж байсын

0  |  0
Zochin(66.181.176.242) 2019 оны 01 сарын 31

Нэгэнт тогтсон дэг дарга нарыг солилоо гээд өөрчлөгдөх нь юу л бол.Харин ажлын арга барил хариуцлага, сахилга бат,дүрэм, арын хаалга авилга,ах дүүсийн хэлхээ холбоо,татаас зэргийг үндсээр нь өөрчилж армийг арми шиг болгох хэрэгтэй.Одоо бол төрийн хувцас өмссөн,хөмхий зуусан их зантангуудаар л дүүрсэн байгаа.Бас ажиллагаанд явж хэдэн төгрөг цохих гэж горидсон залуус л байдаг болсон нь нууц биш шүү дэн.

0  |  0
бүлтүүш(103.26.195.245) 2019 оны 01 сарын 31

майкл жексон бага насний эрэгтэй хүүхэд хүчинддэг байсан нь ил болж гэнэ ха ха ха манай гомо мөнхөө ах ч бас адилханн эрэгтэй хүүхэд сонирхдог нь тодорхой болсон шдэ мундаг өвөө нар шүү

0  |  0
Top