Н.Энхболд: Цэрэг амиа алдсан талаар ТОДОРХОЙ мэдээлэлгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг энэ сарын 22-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хэргийг орон нутгийн цагдаагийн газар шалгаж байгаа" гэсэн мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллагад 2019.01.22-ны 17:30 цагт дуудлага ирсний дагуу шалгахад, 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн албанд татагдсан, Орхон аймгийн харьяат, 19 настай А гэгч нас барсан нь тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүгнэлтээр байлдагч А-гийн биед гадны нөлөө илрээгүй гэх бөгөөд эцсийн шинжилгээ хийж байгаа аж.

 

Харин эл хэргийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Зүүнбаян дахь 336 дугаар ангид болсон асуудлыг Ажлын хэсэг гарган шалгаж байна. Одоогоор тодорхой мэдээлэлгүй байна” гэдэг тайлбар хийгээд байна.

 

Болсон явдлын талаар эх сурвалжуудтай холбогдож тодруулсан мэдээллийг эргэн хүргэх болно.

 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.14.160) 2019 оны 01 сарын 25

Teneg novsh ve.

0  |  0
Зочин(66.181.179.157) 2019 оны 01 сарын 25

сайдаа ардын хүүхдийн амь эрсэдлээ.Энд өөрөө хариуцлага хүлээх ёстой .Учир нь таны удирдаж буй салбарт уг үйл явдал боллоо. Энд хүний амь үрэгдлээ шүү дээ .

0  |  0
Огцор (202.21.106.104) 2019 оны 01 сарын 24

Цэргийг дэглэж үхүүлсэн армийхныг удирдаж байгаа сайд огцорч хариуцлага хүлээх ёстой. Олигархын хүүдүүд армиас зугтаад далайн эрэгт , ардын хүүхдүүд армиар дамжаад далан давхарт . Шударга ёс хэрэгтэй байна

0  |  0
иргэн(66.181.178.20) 2019 оны 01 сарын 24

Яанаа энэ сэтгүүлчид гээд байгаа ш дээ. Асуух асуултаа ч мэдэхгүй.

0  |  0
Иргэн (66.181.187.227) 2019 оны 01 сарын 25

Сайд огцрох үгүй нь яахав ээ. Гол нь нялхаараа шахуу хүүхдүүд ээ арми гэдэг газар ангийн ахлагч нэртэй араатнуудаар дарамтлуул аад хөл гарыг нь хөлдөөгөөд, арга хэмжээ нэрийн дор алуулаад байх хэрэг үү? !!!

1  |  0
Zochin(64.119.20.176) 2019 оны 01 сарын 25

ЦЭРЭГ ЗОДУУЛЖ НАС БАРСАН БОЛ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ШУУД ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ .САЛБАРД НЬ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРСАН БОЛ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ ЭНХБОЛДОО.

1  |  0
зочин(202.131.236.250) 2019 оны 01 сарын 25

Одоо ажлаа өгвөл яасан юм бэ шударга ёсны төлөө

1  |  0
Зочин(66.181.184.45) 2019 оны 01 сарын 25

Сайд н.энхболд шууд огцрох ёстой

1  |  0
Zochin(66.181.161.43) 2019 оны 01 сарын 24

Zuun bayand zuun aimguudaas oyutan tseregt tatna gesen. Uunijg eserguutsej baina. Ene angid huuhdee yavuulaad taivan baij chadah uu?

0  |  0
Zochin(202.9.44.76) 2019 оны 01 сарын 24

Ulam sain hoh nyats bolson baihad gadnii noloogui gej yaj heldeg baina Ene hed nudtei bolowch zoriud sohorchidog baihdaa.Uiliin ur gej baidag yumui.Ene heden aluurchidiig shiitgej ogohgui yum baihdaa.Ene horwood huuhed toruuleed humuujileh bas hun bolgohod iim hetsuu gej uu.

0  |  0
0(203.91.116.119) 2019 оны 01 сарын 24

яагаад мэдээлэлгүй байдаг юм бэ. Ямар ч дэг журам алга даа

0  |  0
0(203.91.116.119) 2019 оны 01 сарын 24

яагаад мэдээлэлгүй байдаг юм бэ. Ямар ч дэг журам алга даа

0  |  0
0(203.91.116.119) 2019 оны 01 сарын 24

яагаад мэдээлэлгүй байдаг юм бэ. Ямар ч дэг журам алга даа

0  |  0
Top