Амиа алдсан цэргийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ хариу гарчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэргийн алба хаагч 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр амь насаа алдсан хэрэг гарсан.

Уг хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаяр, ахлагч н.Мандалхангай нарыг холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс бусдад зодуулсны улмаас нас барсан гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй хэмээн мэдээлж байсан. Талийгаачийн үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тогтоох бөгөөд энэ сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн шүүх шинжилгээний газраас задлан шинжилгээний хариуг гаргаж, ар гэрийнхэнд нь танилцуулжээ.

Харин уг дүгнэлтийн талаар хохирогчийн өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Задлан шинжилгээний хариу гарсан. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.15.166) 2019 оны 03 сарын 04

Yundaa ingetlee nuudag bnaa.nuuts yum bol bitgii olond zarlaj bai.zadlan shinjilgeenii hariu garlaa ch geh shig.....buu tenegteerei.nugel chin nudeeree garah vii dee.

0  |  0
zochin(66.181.179.97) 2019 оны 02 сарын 28

murdun shalgakh ajil yawji baygaa tul medeelekh bomjiguy , ene chini dandaa khor nayruulakh bolomjoo l khaygaad baygaagiin shinji shuu dee

0  |  0
Top