Нийслэлд 74.4 мянган автомашиныг зөөж, шилжүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сараас хойш замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон бусад шалтгаантай нийт 74,430 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлжээ.

Үүний 58 мянга орчим нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл бол 16,198 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, гэмт хэргийн шалтгаантай болон шалгалтын ажиллагаатай холбоотой тээврийн хэрэгсэл байна.

Одоогоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийт 93 зориулалтын чирэгч автомашинтай бөгөөд 3,805 автомашин байрлуулах багтаамжтай зогсоолтой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top