У.Хүрэлсүхээс 2020 оныг “Ахмадын жил” болгохыг хүсэв

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа иргэдийн төлөөллийг өнөөдөр /2019.02.22/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд улс орны эдийн засаг, нийгмийн өнөөг байдлын талаар товч танилцуулаад “Засгийн газар олон тулгуурт эдийн засагтай болж, эрүүл хүнсээр иргэдээ ханган, улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай сүлжээтэй, газрын тос боловсруулах үйлдвэртэй, зам, тээвэр, дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн нийгэмд шударга ёс тогтоож, бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэхийг зорьж байна” гэлээ.

Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн ахмадын хорооны дарга нар ахмадуудаа төлөөлөн Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шударга ёс тогтоон, сахилга, хариуцлагыг чангатгаж байгааг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Мөн ахмадуудыг үнэ төлбөргүй эмчилдэг герентлогийн төвийг нэн даруй ашиглалтад оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуваарилдаг төсвийг нэмэх, орон нутагт ахмадын түрээсийн орон сууц барих, аймгийн Засаг дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээнд  ахмадуудыг дэмжих чиглэлээр заалт нэмэх, 2020 оныг Ахмадын жил болгох зэргийг хүсэв. 

Дээрх санал, хүсэлтийг анхааралдаа авна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд эдийн засгийн өсөлтийн үр шимийг ахмад настнууддаа хүртээхийн төлөө ажиллана гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Явган ба дугуйн зам(203.91.117.8) 2019 оны 02 сарын 22

ЕС д амжилт хүсье. Ахмадын жил ер нь болдог л байсан. Тэтгэвэр нтриин зөрүүг арилгах эсвэл арай өөр зүйлээр дэмжээд болно зүгээр..! Харин энэ чвган хүний зам дугуйн зам хороолол доторхи зам бол ямар ч шаардлаг хангахгүй ахмадууд бүдэрч ойчоод хүүхдүүд гүйж ч чадахгүй, хүүхнүүд өндөр сайхан түфлээ ч өмсөхөд бэрхтэй нэн үгээр хэлэхэд хаа ч явсан явган ба туслах зам бол бартаат зам мэт л б. Хороолол доторхи ба орж гарах замын жио болгьеооо...!!!! 3,4 р хорооллын хаа ч явсан бүдрэнэ дээ. Модны 2- н явган зам бүрийг хулгайлж шороотой хутгаж б. Модны 2-н дэнж доор мөн ч схн явган зам бхгүй алдлаа

0  |  0
Top