“Гурван жил өрнөж буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааныг хурдан шийд. Тус үйлдвэр энэ хооронд “Стандарт” банканд өдөрт 100 сая төгрөгийн торгууль төлж байна” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.03.05/ хэллээ.
Тэрбээр “Стандарт” банктай холбоотой 188 хавтаст хэрэг, 50-60 мянган хуудас материал хуримтлагдаад байна. Олон улсын шүүхээс “Стандарт” банкны өрийг төлөх ёстой гээд заачихсан. Жилд 3 тэрбум төгрөгийн торгуульд орж байна. Энэ хооронд “Стандарт” банк Хятадад зарагдчихлаа. Хятадууд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн хуудсаа ирүүлэхгүй байгаа нь учиртай. Хэрэв хуудас ирвэл тоолуур зогсно. Гэтэл тоолуур өдөр болгон явж байна. Энэ тоолуурыг зогсоох хэрэгтэй. Хэлэлцээрт зайлшгүй орох ёстой. Засгийн газраас хэлэлцээрт орох субъектээ тодорхойлох хэрэгтэй. Засгийн газар хэлэлцээрт орох юм уу, хувьцаа эзэмшигч хэлэлцээрт орох уу, байгууллага орох уу гэдгээ шийдээд тоолуурыг зогсоож, төлбөрийг багасгаж, хэн төлөхийг шийдэх хэрэгтэй. Тиймээс би энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.
Мөн О.Баасанхүү гишүүн “Хятадуудын зүгээс 450 сая ам.доллар нь “Эрдэнэт”-ийн 49 хувь юм бол 500 орчим сая ам.длоллар нь 51 хувь гэсэн ойлголттой байгаа. Тэгэхээр үйлдвэрийн өрийг 150-160 сая ам.доллар гэж тооцвол хувьцаа хэлбэрээр авахаар шүүхдэх байдал үүсчихсэн. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн 10-20 хувь хятадуудад очих магадлалтай байна” гэж нэмж хэллээ.
“Стандарт” банк 109 сая ам.доллар нэхэмжилж, Арбитрт хандан, гурван удаагийн шүүх хуралд ялалт байгуулаад байгаа. Арбитрын шүүхээс зээл, зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 99 сая ам.долларыг нэхэмжилсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл энэхүү мөнгө төлөгдөхгүй явсаар хүү, алдангитайгаа нийлэн 126 сая ам.доллар болоод байгаа юм. Тиймээс асуудлыг шийдэхгүй дахин нэг жил болох юм бол сард 1.2 сая ам.доллараар нэмэгдэж, 150-160 сая ам.доллар төлөх байдалд хүрч болзошгүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 7 )
Энд нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Хятадууд Монголыг шууд авчих гэж зүтгэхгүй, далдуур өөр усаар дамжуулж газар нутгийг минь авах, харин хуурамч бараа хямд үнээр эдийн засгийн хараатаа болгох, хортой хүнсээр зугуухан хордуулахыг төрийнхөө бодлого болгосныг одоо хүн бүр ойлгож мэдрээсэй гэж хүсэж байна. Үүний эсрэг зогсох төрийн бодлоготон алга байна. Иймд хүн бүр
Баасанхүү ХХБ , гадаадын ,ямар ,улсын ,хөрөнгө ,оруулалттай ,банк ,билээ. Одоо 100 хувь ,гадаадад ,шилжих ,бэлтгэлийг бүгд ,мэдэж ,байжээ.Даан ч ,гадаадын ,арбиторд ,хандана ,гэж ,их ,ярих ,болсон ,юм. Ийм жүжигчид ,юм ,даа.
Баасанхүү ,тэмцэж ,байхгүй ,энд ,явган ,хэрүүл ,хийгээд,ёрын ,зан ,гаргаад,байх юм. Хурцтай нийлсэн нь үнэн юм байна даа.
БААСАНХҮҮ ГИШҮҮН ХЭНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛААД БАЙНА ЮУНД САНДАРААД БАЙНА ХЯТАДАД ОЧИНО ГЭЖ ЯАЖ МЭДЭЭД БАЙНА СОНИН Л ХАРАГДААД БАЙХ ЮМ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХҮН ИЙМ БАЙЖ БОЛОХУУ ХЭН НЭГЭНД ҮЙЛЧЛЭЭД БАЙГАА ЮМ ШИГ
Унэн. Шуу Стандарт банкны нэг хоронго оруулагч нь хятадын торийн омчийн банк юм Ороо тургэн толоочээ Эрдэнэт уйлдвэр толчихоод дараа нь Батхуу болон хэрэгт холбогдогсодын хоронгийг хурааж уйлдвэрийг хохиролгуй болгох хэрэгтэй
Baasanhvvg shalgah heregtei. Hurtsiig minii ah gej omoorno. Manang svvliin ved hamgiin ih omoorch bga cda.
энэ баасанхүү гэдэг пиздаа эрдэнэтээс сонгогдчихоод юу хиигээд яваа мал вэ