Газын зурвас дахь террорист бүлэглэлүүд рүү цохилт өгч эхлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Израилийн өмнөд хэсэгт өчигдөр орой агаарын түгшүүрийн дохио ажиллажээ. Газын зурвастай зэргэлдээ орших Эшкол бүсэд түгшүүр зарлаад байгаа талаар Израилийн батлан хамгаалах арми (IDF)-ийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Түүнчлэн Израилийн цэргүүд Газын зурвас дахь террорист бүлэглэлүүдийн байршил руу дайрч эхэлжээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өмнө нь Тель-Авивын пуужингийн дайралтын дараа шуурхай хуралдаан зарласан байна.

Газын зурваст байдал хурцадмал байгаа юм. Израилийн агаарын цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногт Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн дэд бүтэц рүү цохилт өгчээ. Газын зурвасаас Израиль руу чиглэсэн дайралт, хорлон сүйтгэх ажиллагаа хийгдэж байгаа гэх. Энэ бүгдийн гол буруутан ХАМАС бүлэглэл нь Израиль, Газын зурвасын нутаг дэвсгэрийг хамарсан улс байгуулахыг эрмэлздэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top