Д.Сумъяабазар: "Эрдэнэт"-ийн 49 хувийн талыг шалгасны дараа хэлцлийн ширээний ард сууна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.03.15/ боллоо. Хуралд салбарын сайд Д.Сумъяабазараас гадна холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Төрийн мөнгөөр хайгуул хийж тогтоосон 400 гаруй лицензийг төр буцааж авна" гэх утга бүхий зүйлийг хэвлэлд ярьсан. Энэ хэр боломжтой, бодит мэдээлэл вэ?

-Монгол Улс өнгөрсөн 28 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо нийт 17 мянган тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүний улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3022  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үлдсэн 14 мянган хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь буцаагдсан байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд  400 гаруй ордын тусгай зөвшөөрлийг цуцлах, улс авах асуудал байхгүй. Компаниуд хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна. З.Энхболд дарга ямар үндэслэлээр ингэж ярьсныг өөрөөс нь асуух хэрэгтэй. Хуулийн хүрээнд ийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цагаан суварга"-ын орд газрыг төрийн мэдэлд авахаа мэдэгдсэн. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-УИХ-ын тогтоолоор Цагаан суваргын ордод төрийн эзэмшил тэг байхаар тогтоосон. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшсэн бол өмнөх төлбөрийг тухайн компани нөхөн төлөх үүрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг нь хураан авдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм зөрчил гараагүй. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулууд бүгд төлбөрөө  хуваарийн дагуу төлөөд явж байна.

-"Эко алтан заамар"-ын уурхайд дөрвөн иргэн амиа алдсан хэрэг гарсан. Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу, ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Тусгай зөвшөөрлийг нь цуцална. Компанийн эзэд ашгийн хойноос хөөцөлдөн, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж, тэд нь инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсоогүй дархан эрхт эздийн гайгаар өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрсдэж байна.Зөвхөн сорчилсон байдлаар олборлолт хийдгийн уршиг энэ. Яамны зүгээс тусгай зөвшөөрлийг нь цуцална. МХЕГ-аас ослын дүгнэлтээ танилцуулах байх. Осол болохоос нэг өдрийн өмнө БОАЖЯ энэ компанийн асуудлыг хэлэлцэн, тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал оруулж байсан. Харамсалтай нь, маргааш нь осол гарсан. Тус компанийн 0189 тоот лицензийн талбайд осол гарсан.

-Хэчнээн тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм бэ?

-Нийт дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм билээ. 

-"Эрдэнэт"-ийн 49  хувийг тойрсон асуудал халуун сэдэв хэвээр байна. Салбарын сайдын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-"Эрдэнэт" үйлдвэрийн тухайд Засгийн газар, УИХ, Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Засгийн газар хуулийнхаа хүрээнд арга хэмжээг авч байгаа. Харин 49 хувийг худалдан авсан талынхныг шалгасны дараа Засгийн газар хэлцлийн ширээний ард сууна байх гэж бодож байна.  Би ажлын хэсэгт багтаагүй. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.140) 2019 оны 03 сарын 18

Нийтийн өмчийг улс авч эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь зөв. Хууль зөрчсөн компанийн эрхийг цуцлах нь бас зөв. Эрдэнэтийн 51, 49 -н асуудлыг хуулийн байгууллага болон Засгийн газар хурдан шийдэж эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ёстой

1  |  0
f (59.153.113.125) 2019 оны 03 сарын 17

газрын тосны уйлдвэр ээ бариулна гээд яриад байхын одоо буцаад чимээгуй болсон. оросуудтай хутгалдвал наад ажил чинь ТУМБЭРЖУРЖИГ болно

0  |  0
Zochin (31.35.91.181) 2019 оны 03 сарын 17

Youg ni chalgadag ym be teneg hunch oilgohoor deerem baihad ene sumya manangiin pyzdak bich biz ain

0  |  0
Зочин(150.129.143.115) 2019 оны 03 сарын 16

Сумъяабазар мананруу урважээ, эсвэл угаасаа манангийнх ч юм уу.

0  |  0
Уулын инженер(59.153.114.33) 2019 оны 03 сарын 18

Хүн ер нь мэдэхгүй юмыг мэддэг юм шиг ярьж, бас худлаа ярих нь өөрт нь их нүгэл. Нүгэл их хураавал өөдлөхгүй. Өөрийн мэддэг юмаа жишээ нь яаж чөлөөтийн мэх хийх, үндэсний бөхийн арга техникийг яаж боловсронгуй болгох тухай яривал өөрт нь ч амар сонсож байгаа хүмүүст ч амар юм. Уул уурхайн салбарыг мэддэг хүнд нь өгсөн нь дээр. Улс оронд ч хэрэгтэй Сумъяа чамд ч хал балгүй дээ.

2  |  0
zochin(202.131.243.190) 2019 оны 03 сарын 16

ene zugeer l ashig sonirholiin zurchiltei hundee no ih bidee ????

0  |  0
Монгол(202.179.24.103) 2019 оны 03 сарын 15

ЭНЭ нөхөр жинхэнэ авилгал шаадаг. Одоо Оюутолгойгоос шаасан сурагтай байна.

0  |  0
Top