МАН: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүдэн шүүсэн бичлэгийг ИЛ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.03.25/ хуралдаанаар С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн асуудлыг буруушааж, ардчилсан Монгол Улсад байж болшгүй үйлдэл гэж үзэн эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Намын бүлэгт С.Зоригийн хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн бөгөөд бүлгийн гишүүдийн олонхийн саналаар дараах гурван чиглэлээр ажиллахаар тогтжээ.

1. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох

2. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-аас Ажлын хэсэг гаргах

3. Эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор ҮАБЗ хуралдаж, яаралтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.9.90.98) 2019 оны 03 сарын 26

Хуулийн ийм тодорхой залт байхад хуулиа л биелүүлэх ёстой шүү дээ. Хэн нэгэн эрх мэдэлтэн өөртөө нийцүүлэн аливааг өөрийн дураар шийдэх гээд байвал хууль гэж байхын хэрэг юу байна.

0  |  0
Авидгын эсрэг хууль(192.82.65.120) 2019 оны 03 сарын 25

21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа 21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно. 21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

0  |  0
Top