Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй 40 хүн Тайваньд ажиллах үеэрээ мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнчлэн хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйн салбарт хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ Тайваньчууд мэдэгджээ.
Уулзалтад Тайванийн 78 төлөөлөгч оролцож, гурван цагийн турш ярилцсан байна. Уулзалтын дараа Бүгд найрамдах Хятад улсын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Тайванийн үндэсний худалдааны комиссын дарга Чан Тинг-И ирэх жилүүдэд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, ялангуяа мэдээллийн технологийн салбарт илүү нягт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.
Түүнчлэн өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэхэд “Хуавей” компанитай хамтран Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой гэдгийг ч сануулжээ. Тайванийн Худалдааны товчооны судалгаагаар хоёр улсын хооронд хийсэн худалдааны эргэлт 2018 онд 40.4 сая ам.долларт хүрсэн нь хоёр жилийн хугацаанд 100 гаруй хувиар өссөн үзүүлэлт гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: Taiwan News
Сэтгэгдэл ( 0 )