“Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалтад оролцохыг урьж байна
Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалтыг 2022 оны тавдугаар 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтын зорилго нь хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин, гадаадаас ажиллах хүч, хөрөнгө оруулагчдын оршин суух зөвшөөрлийг хэрхэн авах, цахим визийн evisa.mn системийн танилцуулга болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлэл хийж хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцон, бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг тодорхойлоход оршино.
Уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
uidaad bdag yum bhdaa