Талийгаач Б.Отгонбаатарын ах мэдээлэл өгч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт нэр холбогдож байсан, талийгаач Б.Отгонбаатарын ах Б.Нэргүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хэвлэлийнхэнд эрүүдэн шүүсэн гэх бичлэгтэй холбоотойгоор мэдээлэл хийх үед Төрийн ордонд хамт байсан юм. Б.Отгонбаатар нь 2006 онд гэр бүлийнхнийхээ хамт гэртээ шатаж, амиа алдсан ба С.Зориг агсны хэргийг үйлдэхэд зуучлагчаар ажилласан гэж шүүхээс буруутгаж байсан юм. 

Сурв: Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөхдөө өөр нэгэн хүнтэй хамтарч хэргийг үйлдсэн гэж өмнө нь хэргийг шүүх явцад яригдаж байсан. Дөрөвдөгч этгээдийг захиалагч талын бие хамгаалагч хэмээж байсан ба залуу гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, хэргийн тухай ам нээж болзошгүй учир Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өөрсдийн хамсаатан болох залууг эхнэр, хоёр хүүхэдтэй нь галдан шатааж, санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн хэмээн шүүх хурлын үеэр үзсэн байдаг. 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт амьдарч байсан, иргэн Б.Отгонбаатарын гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсныг С.Зоригийн хэргийн шүүх хурлын явцад хэвлэлүүд мэдээлж байсан билээ. 
 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.227) 2019 оны 04 сарын 01

Сенсацийг сенсацаар гэгчээр одоо ЖДҮ, 360 тэрбумаа мартаад Зоригийн хэргээр дагнацгаая даа.

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 03 сарын 31

aluurchin elbegdorj busdiig yaj tamalj alsan ter zamaaraa ooriinhoo allaga yargiin mahnii mashindaa herchyyleh bolno

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 03 сарын 31

aluurchin elbegdorj busdiig yaj tamalj alsan ter zamaaraa ooriinhoo allaga yargiin mahnii mashindaa herchyyleh bolno

0  |  0
Top