Хэвлэлийнхэнд үзүүлсэн бичлэгийн АГУУЛГА юу байв!

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь хорих ангид 476 хоног эрүүдэн шүүж, ял тулгасан гэх дуулиан олон нийтийн анхаарлын төвд байна. Хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр /2019.03.29/ ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа 27 минут 8 секундын бичлэгийг үзүүллээ.

Сэтгүүлчдэд үзүүлсэн 27 МИНУТЫН БИЧЛЭГТ ЮУ ӨГҮҮЛЭВ?

Энэхүү бичлэг нь ялтан Б.Содномдаржааг хорьж байгаа өрөөнд Ц.Амгаланбаатар, хүн амины гэмт хэрэгтэн, ялтан И нар орж ирж байгаагаар эхлэв.  Төв аймаг дахь хорих ангийн хонгилын давхарт Б.Содномдаржааг нийт 476 хоног эрүүдэн шүүсэн бичлэгээс түүвэрлэж, зөвхөн 2015 оны есдүгээр сарын 1-6-ны өдөр болсон үйл явдлыг багтааж бичлэгт буулгажээ. Бүтэн зургаан өдөр эрүүдэн шүүлгүүлж байгаа Б.Содномдаржаа "Би хүн алах хүн биш", "Би хүн алж үзээгүй", "Хийгээгүй хэргээ хүлээхгүй", "Би хэнийг ч алаагүй байж ямар хэрэг хүлээх юм" гэх үгсийг л хэлж байгаа нь тод сонсогдоно.

Харин ялтан Ц.Амгаланбаатар нар Б.Содномдаржааг янз бүрийн ёс бус үгээр хэлж, "Чи С.Зоригийг алаа биз дээ", "Хэргээ хүлээ", "Тэр "паар"-ыг хүртэл шатаагаа биз дээ, чи" гэх зэргээр эрүүдэн шүүж, хэрэг тулгаж байгаа нь бичлэгт үлдсэн байв.

Төв аймаг дахь хорих ангийн доод хонгилд үйл явдал өрнөжээ.

Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангаагүй ямар ч цонх, агааржуулагч, бие засах газар байхгүй жижигхэн хоёр өрөөнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгах ажиллагаагаа бүхэл бүтэн 476 хоног үргэлжилжээ. Ингэхдээ ялтан Б.Содномдаржаа болон хүн амины хэргээр ял авсан ялтан И, ШШГЕГ-ын ажилтан Б нар ээлжлэн орж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэргээ хүлээхийг тулган шаардаж, дарамталж, зодож  танхайрч байгаа үйл явц бичлэгт үлджээ.

Хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн 27 минут 8 секундын бичлэгт Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд, Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байв. Энэ үеэр Б.Содномдаржаагийн хавирга хугарсан нь тогтоогджээ. Ялтан Т.Чимгээг 40 минутын турш хэргээ хүлээхийг тулгаж, дарамталж байгаа Ц.Амгаланбаатарын яриаг бичлэгээс харж болно.  

Сануулахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүхээс гэм буруутаад тооцож, ялын дээд хэмжээг оноосон. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн байдаг. Эрүүдэн шүүж, ял тулгасан гэх үндэслэлээр тагнуулын хоёр ажилтныг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ил болгох шийдвэр гаргасан. Гэвч прокурорын байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт албан бичиг илгээж, эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэж болохгүй гэдгийг уламжилсан байна. Энэ дагуу ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийтэд ил болгохгүй байхаар шийдээд байна.

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.233) 2019 оны 04 сарын 04

Нямдорж сда тавилттай ийм бичлэг хийчихээд худлаа хуцаад б.хгүй юу.Наад билэгийг чинь саяхан нэг хүн найруулж бичихгүй юу.

0  |  0
ZOCHIN(223.38.61.154) 2019 оны 04 сарын 02

JDYCHIDIIG omdond ni shees alduulj bgaad vndsen huulia zorchson huuli batlah zorilgotoi zohion baiguulalttai ajillagaa,udahgvi 2dugaar angi tawigdana..tawilttai jvjigend ard tvmen bvr itgechihsen yawdal bol vneheer bolowsrol tuildaa hvrchihsen yum bna.har mass 80 huwi ni bdag yum bna.

0  |  0
Zochin(202.9.43.184) 2019 оны 04 сарын 02

Kino teatrt tulburtei uzuulj mungu olon biz dee. Uur helehch ug algadaa

0  |  0
Зочин(66.181.187.227) 2019 оны 04 сарын 01

Сенсацийг сенсацаар гэгчээр одоо ЖДҮ, 360 тэрбумаа мартаад Зоригийн хэргээр дагнацгаая даа.

0  |  0
Иргэн(64.119.22.40) 2019 оны 03 сарын 30

Энэ үйл явдалууд тун эргэлзээтэй болж хувирлаадаа?! Одоо найдах юм бол Булган, захиалагч хоёр л байна?! Эднээс олигтой юм олохгүй бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй тийшээ явчлаадаа?! Наадуул чинь өөгүй өндөг шиг этгээдүүд тэгээд мөн үү?! Улс төр хийж болноо?! Жудагтай тулхтай л юм хийвэл сайнсандаа?! Яргаласан нь буруу ч сэжүүр нь зөв юм бишүү?! Дээ?!Булганд л их учир байнаа?!

1  |  0
Иргэн(64.119.22.40) 2019 оны 04 сарын 01

Энэ үйл явдалууд тун эргэлзээтэй болж хувирлаадаа?! Одоо найдах юм бол Булган, захиалагч хоёр л байна?! Эднээс олигтой юм олохгүй бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй тийшээ явчлаадаа?! Наадуул чинь өөгүй өндөг шиг этгээдүүд тэгээд мөн үү?! Улс төр хийж болноо?! Жудагтай тулхтай л юм хийвэл сайнсандаа?! Яргаласан нь буруу ч сэжүүр нь зөв юм бишүү?! Дээ?!Булганд л их учир байнаа?!

2  |  0
Иргэн(64.119.22.40) 2019 оны 03 сарын 30

Энэ үйл явдалууд тун эргэлзээтэй болж хувирлаадаа?! Одоо найдах юм бол Булган, захиалагч хоёр л байна?! Эднээс олигтой юм олохгүй бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй тийшээ явчлаадаа?! Наадуул чинь өөгүй өндөг шиг этгээдүүд тэгээд мөн үү?! Улс төр хийж болноо?! Жудагтай тулхтай л юм хийвэл сайнсандаа?! Яргаласан нь буруу ч сэжүүр нь зөв юм бишүү?! Дээ?!Булганд л их учир байнаа?!

1  |  0
Ганаа(150.129.143.24) 2019 оны 03 сарын 30

Сэтгүүлчдээр дамжуулж ард иргэдийг сэнхрүүлэх гэсэн оролдлогуу аль эсхүл дарамталж байна гэж ойлгож байна. Шууд үзүүлчих юм бол иргэд энэ засаг төрийг аваад хаях хэмжжэний уур бухимдал төрөх болно.

0  |  0
зочин(139.5.219.241) 2019 оны 04 сарын 02

Үзүүлэхгүй байх нь зүйтэй!!! Манай сошиалд тавигдаж буй мэдээ, мэдээлэл, сэтгэгдлээс харахад насанд хүрсэн атлаа төлөвшөөгүй, ухамсар ухаан суугаагүй, юмыг олон талаас тунгаан бодох чадваргүй, ойворгон, агсам, увайгүй, сүржигнүүр, хэрүүлч, зодоонч, бас хүн чанар муутай хүмүүс олон юм байна. Эдгээр хүмүүс нийлж дарвиад юунд ч хүргэж мэднэ. Үзүүлэхгүй гэдэг нь хаацайлж байгаа явдал биш, урьдчилан сэргийлж буй хэрэг болно.!!!

2  |  1
зочин(202.126.89.69) 2019 оны 03 сарын 29

Эрүүдэн шүүнэ гэдэг чинь зөвхөн яргалж тамлахыг хэлээд байгаа юм биш шүү дээ, хэрэг хийсэн эсэхийг нь нотлоогүй байж хүнийг хроьж цагдахаас л эхэлнэ, хроьж цагдаж байж хэрэг хүлээлгэх гэдэг арга барилыг хэлээд байгаа юм, хойшлуулшгүй баривчилж 72 цаг суулгаад гаргасан бүх үйлдлийн цаана эрүүдэн шүүлт байгаа юм шүү дээ

0  |  0
Зочин(202.179.25.216) 2019 оны 03 сарын 30

МАНАН-ГААС ХОЙШ ШОРОНД ОРОГСОД БҮГД МАНАН-ГИЙН ГАЙГААР ЯМАР НЭГЭН ШУУД БОЛОН ШУУД БУС ШИЖМЭЭР ХОЛБОГДОЖ ХОХИРОГЧ БОЛСОН УЧРААС МАНАН-ГИЙНХНЫ АР ГЭРИЙГ АЛЖ БОЛДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД ХАА ТААРСАН ГАЗАР НЬ ДАРАМТАЛЖ НҮД ҮЗҮҮРЛЭЖ ХӨӨЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ТЭД ЖАРГААД АРД ТҮМЭН ЗОВЖ ШОРОНД ОРЖ ӨЛСӨЖ БАЙХ ЁСТОЙ БИШ.БОЛДОГСОН БОЛ АР ГЭРИЙГ НЬ ҮНСЭН ТОВГОР БОЛГОХСОН.

1  |  0
Ххтан(139.5.219.73) 2019 оны 03 сарын 31

Юуг нь нуугаад байгаан нуух тусамаа шүүх цагдаагаас айх айдас их болно шү дээ

2  |  1
zochin(124.158.88.87) 2019 оны 03 сарын 31

tuhain ued hudlaa gedgiig medseer baij edgeer humuusiig umguulg duugarch chadagui bid unen uruvdultei.

1  |  0
Irgen(103.9.90.130) 2019 оны 03 сарын 31

Noyon prokurorooo!Setguulch nar uzej bolj baihad yagaad jiriin irgen uzej boldoggui bilee.

0  |  1
Zochin(202.9.42.103) 2019 оны 03 сарын 29

Il bolgoj haruulaachee yunda nugaad bgan iruudej shuuj bsn humuusiig adilhan tgj eruden shuuj alah heregtei herwee helmegdsen bol ene hunii hohirliig yaj tolhiin beee

0  |  0
Guest(202.126.88.32) 2019 оны 03 сарын 29

Ebee, Bat-uul nar er emiin yavdlaas bolj Zorigoo alchihaad Hutsaar damjuulj gemgui humuust nyalzaaj baigaa ny bur aimaar bus uu. Nuurnii huviralgui.

0  |  0
Delge(150.129.141.200) 2019 оны 03 сарын 31

Delgeech novshnuudaa ta nar haj huniig yrgalj hereg uuruuljbgg hariii tgj bj ard tumenii nud chih ongoih bolno delge

0  |  3
иргэн(202.9.43.67) 2019 оны 03 сарын 31

яахаараа нуудаг юм бэ

2  |  1
Ппппп(66.181.182.203) 2019 оны 03 сарын 30

Энэ юу ч бишээ өмнө нь энхбат гэж хүнийг эрүүдэн шүүгээд бүр алсан шдэ тэр үед нийгэмч тоогоогүй дэ хөөрхий эрүүдэн шүүлэгсэн хүн их олон байдаг гэсээн

2  |  0
sara(202.21.106.148) 2019 оны 03 сарын 29

yamar niigemd amidraad bnaaa.

0  |  0
uhsenee nuudgiin be(119.40.97.6) 2019 оны 03 сарын 30

uzuuleh heregtei, ard tumend surgamj bolgoj negniihee tuluu temtsdeg boloh heregtei

0  |  2
123(103.20.152.50) 2019 оны 03 сарын 29

САЙХАН КРИЛ БИЧГЭЭРЭЭ БИЧИНЭ ҮҮ?

0  |  0
shuree(202.126.89.143) 2019 оны 03 сарын 30

inged l nuugad bwal buh yun nuuts heweeree l uldene

0  |  2
hi(182.160.0.186) 2019 оны 03 сарын 30

Amgalanbaatar gej baliar amitan be, ene xuni sug yal zabshix gesen uchuuxen sanaarxal ene 2 xuni amidralig tam bolgoson baina

0  |  2
gggg(49.0.135.174) 2019 оны 03 сарын 29

ger orniihon n bugdeeree l medej bgaa shde. uzuulehed yun n bolohgui bna. huniig yaj helmegduuldegiig harah heregtei ard tumen

2  |  0
Top