ЭРҮҮДЭН ШҮҮСЭН 27 минут 8 секундын БИЧЛЭГ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

-Ямартай ч эрүүдэн шүүж байгаа 27 минут 8 секундын бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүллээ. Харин бичлэгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хүч хэрэглэж, ял тулгасан гэх ганцхан зүйл л уншигдана-

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь ил боллоо. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Харин Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг өнөөдөр /2019.03.29/ хэвлэл мэдээллийнхэнд үзүүллээ.  

 

-ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГ 27 МИНУТ 8 СЕКУНД ҮРГЭЛЖИЛНЭ-

Хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн юм. Ингэхдээ бичлэгийг үзүүлэх өрөөнд камер, зургийн аппарат, диктофон, гар утас зэргээс эхлүүлээд тэмдэглэлийн дэвтэр, бал хүртэл авч орохыг хориглосон билээ.  

Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг.

Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг.  Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. 

 

Б.СОДНОМДАРЖАА: ЧИ ТАВАН НАСТАЙ БАЙХДАА АХАА ГЭЭД ХӨТЛҮҮЛЭЭД ЯВДАГ БАЙСАН БИЗ ДЭЭ

Ялтан Б.Содномдаржаагийн хоригдож байгаа өрөө нь ямар ч цонх, агааржуулагчгүй. Тэр ч битгий хэл, бие засах газар ч байхгүй. Ердөө л хааш хаашаагаа таван метр орчим цементэн шалтай жижигхэн битүү өрөө гэдэг нь төвөггүй мэдэгдэнэ. Харин өрөөний баруун, зүүн талд хүн унтаж амрах зориулалттай төмөр хөлтэй, модон ор тавьжээ. Гэхдээ орон дээр ямар ч гудас, хөнжил байхгүй. Ийм өрөөнд ялтан Б.Содномдаржаа цааш харан зогсож байгаагаар бичлэг эхэлнэ. Төд удалгүй өөртэй нь хамт С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял авсан Ц.Амгаланбаатар, хүн амины гэмт хэрэгтэн И нар орж ирдэг. Тэд бүтэн зургаан өдрийн турш Б.Содномдаржааг дэглэж хэргээ хүлээхийг тулгаж, хэл амаар доромжилж байгааг бичлэгээс харж болно. 

Ц.Амгаланбаатар: Чи С.Зоригийг алаа биз дээ. Хэргээ хүлээ.

Б.Содномдаржаа: Би алаагүй. Би хүн алж үзээгүй. 

Ялтан И: Чи хэргээ хүлээгээч.

Ц.Амгаланбаатар: Тэгээд би чамайг гүтгээд байгаа юм уу, п... минь. Чи алсан биз дээ. 

Б.Содномдаржаа: Би хэнийг ч алаагүй. Ямар ч хэрэг хийгээгүй байж яаж хэрэг хүлээх юм. 

Ц.Амгаланбаатар: Өмдөө тайл, цамцаа ч бас... гэх мэт тэдний дунд бүтэн зургаан өдөр иймэрхүү төрлийн яриа өрнөнө. Энэ хооронд Ц.Амгаланбаатар, ялтан И нар Б.Содномдаржааг өдөр, шөнө аль ч цагт унтуулахгүй дэглэж, зодож танхайрдаг. Харин энэ үеэр ялтан Б.Содномдаржаагийн хавирга хугарсан гэдгийг албаныхан хэлж байлаа. Нөгөөтэйгүүр зургаан өдрийн турш нэг ч цурам хийгээгүй дэглүүлсэн Б.Содномдаржаа Ц.Амгаланбаатарт хандаж "Чи таван настай байхдаа ахаа гээд хөтлүүлээд явдаг байсан биз дээ" гэхэд "Би таван настай байх үеэ санахгүй байна. Чамайг хэргээ хүлээхгүй бол боогоод алчихна шүү"  гэх яриа ч камерт бичигдэж үлджээ. 

Энэ үеэр Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа руу өрөөнд байх хувинтай шээс, өтгөн цацсан байдаг. Харин энэ үед Б.Содномдаржаа багахан эсэргүүцэл үзүүлж, Ц.Амгаланбаатартай барьцалдан авч байгаа дүр зураг ч бичлэгт үлдсэн байна. 

Удалгүй Ц.Амгаланбаатартай Б.Содномдаржааг барьцалдаж авах үеэр түүнтэй хамт орж ирсэн 192 см өндөртэй 90 кг орчим жинтэй хүн амины гэмт хэрэгтэн И түүний элэг, нуруун тус газарт нь цохиж, танхайрч байгаа нь камерт тод харагдана.  

 

 ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН АЖИЛТАН Б ХОРИГДЛЫН ДҮРЭЭР Б.СОДНОМДАРЖААГ ЭРҮҮДЭН ШҮҮЖЭЭ

Бүтэн зургаан өдрийн турш Б.Содномдаржааг дэглэж, хийгээгүй хэргийг нь хүлээлгэхийг тулгаж танхайрсан Ц.Амгаланбаатарыг өрөөнөөс гарахад түүнтэй зөрж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтан Б орж ирдэг. Гэхдээ тэрбээр хоригдлын дүрээр өрөөнд орж ирэн Б.Содномдаржааг үргэлжлүүлэн эрүүдэн шүүж байгаа нь бичлэгт тод харагдана.

Хамгийн гол нь, түүний амнаас С.Зориг гэдэг үг гарахгүй зөвхөн ялтан Б.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж, зодож танхайрч байгаа нь анхаарал татна.  

Тэрбээр Б.Содномдаржааг мөн л янз бүрийн үгээр хэлж, хэргээ хүлээхийг тулгадаг. Харин Б.Содномдаржаа "Би хүн алаагүй, би ямар ч хэрэг хийгээгүй" гэх аж. Энэ мэтчилэн Ц.Амгаланбаатар, хүн амины онц гэмт хэрэгтэн И болон шүүхийн шийдвэрийн ажилтан Б нар зургаан өдөр түүнийг нэг ч минут цурам хийлгүүлэхгүй гар дээр нь суниалгах, хоёр гарыг нь ард авахуулж явган суулгах, суугаагаар нь өрөөн дотор алхуулах  зэргээр дэглэж, зодож танхайрчихаад орхин гарч явж байгаагаар бичлэгийг дуусгажээ.  

 

Т.ЧИМГЭЭ: БИ ЯМАР Ч ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ

Ялтан Т.Чимгээгийн хоригдож байсан өрөө Б.Содномдаржаагийн эрүүдэн шүүлгэж байсан өрөөтэй ижилхэн ч өрөөний голдоо ганц ортой. Гэсэн ч ямар ч стандартын шаардлага хангахгүй, цонх болон агааржуулалт, бие засах газар байхгүй нь харагдана. Бичлэгийн хувьд архиваас сэргээсэн тул арай бүдэг, нягтрал багатай байлаа. Тиймдээ ч Ц.Амгаланбаатар болон Т.Чимгээ нарын яриа бараг сонсогдохгүй бүдэг бичигдсэн гэхэд болно.

Т.Чимгээгийн хоригдож байгаа өрөөнд 2015 оны есдүгээр сарын 8-ны 23.00 цагийн үед дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа биеийн тамирын хөх өмд өмссөн Ц.Амгаланбаатар орж ирж байгаагаар бичлэг эхэлдэг.

Тэрбээр 2015 оны есдүгээр сарын 9-ны 00.30 цаг хүртэл Т.Чимгээг хэргээ хүлээхийг шаардаж, хэл амаар доромжилж байгаа хэсэг багтжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатар "Чи хэргээ хүлээ. Хэргээ хүлээчихвэл ял чинь хөнгөрнө. Б.Содномдаржаа та хоёр С.Зоригийг алсан чинь үнэн биз дээ" гэх зэргээр дарамталж, доромжилдог. Харин Т.Чимгээ "Би ямар ч хэрэг хийгээгүй. Би хүн алаагүй" гэхээс өөр үг хэлээгүй юм. 

 

ЭРҮҮДЭН ШҮҮХ АЖИЛЛАГААГ ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ АСАН Г.ЭРДЭНЭБАТ НАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭВ

Ямартай ч Засгийн газрын шийдвэрээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа 27 минут 8 секундын бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүллээ. Харин бичлэгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хүч хэрэглэж, ял тулгасан гэх ганцхан зүйл л уншигдана. Тэднийг эрүүдэн шүүж, ял тулгасан хэргээр тагнуулын хоёр ажилтанг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.

Түүнчлэн ШШГЕГ-ын ажилтан Б-г цагдан хорьсон ч тодорхойгүй шалтгаанаар сулласан байдаг. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эмнэлэгт хэвтүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлсэн байдаг.

Тэрбээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж, эмнэлгээс шоронд бус гэрт нь хариулна гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн энэхүү эрүүдэн шүүлтийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гардан зохион байгуулсан гэдгийг өнөөдөр /2019.03.29/ хэвлэлийнхэнд бичлэгийг үзүүлснийхээ дараа мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 64 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэлхий ван(202.9.43.53) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ БИЧЛЭГИЙГ ГААГИЙН ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
зочин(103.26.193.51) 2025 оны 03 сарын 13

ЖДҮ ийм аймаар юмны дэргэд хэлэхэд ч ичмээр дамшиг байна аа хө. Барьж хорьж шалга.

1  |  0
зочин(202.9.43.144) 2025 оны 03 сарын 13

доодох тэнэг элбэгдоржоо ярихад дургүй байна уу чи хүү нь байна даа

1  |  1
Зочин(66.181.187.227) 2025 оны 03 сарын 13

Сенсацийг сенсацаар гэгчээр одоо бүгдээрээ ЖДҮ, 60 тэрбумыг матраад амар сайхандаа жаргацгаая.

2  |  0
Зочин(66.181.187.227) 2025 оны 03 сарын 13

Сенсацийг сенсацаар гэгчээр одоо бүгдээрээ ЖДҮ, 60 тэрбумыг матраад амар сайхандаа жаргацгаая.

2  |  0
Иргэн(103.9.90.53) 2025 оны 03 сарын 13

Зодож биш нотлох баримтаар хэргийг хүлээлгэдэг ур чадвар суулгах юмсан.

1  |  0
зочин(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

Энгийн хүмүүс яаж хэлмэгддэг бол гэхээс айдас хүрч байна шүүх цагдаа ШШГ нарт хатуу журам тогтоох ёстой шүү Энд ажилладаг гэхээрээ үнэн пээдгэр тэр харицаа гэж авах юм байхгүй

2  |  0
төрөө(150.129.140.213) 2025 оны 03 сарын 13

за одоо Нямка шогтохгүй шүү хэлмэгдсэн гүтгэгдсэн хүмүүсийг бүгдийн гаргана шүү ёр нь эрүүдэн шүүнэ гэж байхгүй тэгээд өөрт ашигтайгаас бүгдийн орхиж алав хөөрхий энэ хоёрыг ингэж эрүүдэж шүүсэнийг илэрүүлж байгаан сайшаалтай өөрөө огцорох шахаанд орж ил болгосон шүү тэхээс чиний нэг ч хэрэг илэрээгүй өөрийн чинь асуудал бүр ардаа юм нуусан сая баахан хятадын хэрэг л замхарчахвий одоо энийг шудрага дүрээрээ нэг илэрүүлчих

2  |  0
проф(103.212.117.92) 2025 оны 03 сарын 13

нохон толборийг ЭЛБЭГДОРЖ фсдагаас гаргуулна шуу

2  |  0
ssss(103.212.117.92) 2025 оны 03 сарын 13

гайгуй царайлаг хуухэн шуугч хийж байсан ТУМБЭРЖУРЖИГ болжээ

1  |  0
TJ.SUREN(202.9.45.3) 2025 оны 03 сарын 13

UG NI ERDENEBAT HUULIIG INGEJ GAJUUDUULAH HUN BISH L UMSAN.GAIHAJ BNA.

1  |  0
erka(182.160.39.151) 2025 оны 03 сарын 13

hurts erdenebat hoeriigoo erthen barij horiochee yasan ih hun tamaldag golognuud be GENERAL tsoloo huraaj ab

1  |  0
зочин(202.55.188.45) 2025 оны 03 сарын 13

Насан туршид нь эмнэлэгт жил бүр өндөр үнэтэй эмчилгээ хийж байх ёстой.

1  |  0
dAngaa(202.55.180.58) 2025 оны 03 сарын 13

huulichiin tangargaacaa urvacan frokuror TEG B iin ajiltanuud bucad buh hund hatuu huuliin hariutslaga toots Mon ter Elbegdorj Zorig agcniig alcan huniig gantshan Zorig agcan ooroo harcan gej nac barcan huniig ilt bacamjlan doromjlov ectoi heleh uggui buzar amitan umaa iimerhuu shaaruud Ardchilliin ner hund cain gereltei taliig harluulj bn AN dotroo ih tseverlegeeg negent hiih tsag ni bolj

1  |  0
зочин(103.57.93.142) 2025 оны 03 сарын 13

Энд оролцсон бүх л шатны шүүгч прокруор Хурц.Элбэгдорж тэр ШШГГын жүжиг тоглогч нар болон Амгаланбаатарыг бүр чангын чангад нь явуулах хэрэгтэй

1  |  0
Zochin(112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

Ymar aimaar aidastai ederuud ve. Ter muuhai hulgaich tsaraitai Hurtsaa hurdan barij. Tamlan zovooh heregtei. Miee suudlaa egseneer buh hergiin uchig heverch bga shu.

2  |  0
Zochin(112.72.11.121) 2025 оны 03 сарын 13

Ymar aimaar aidastai ederuud ve. Ter muuhai hulgaich tsaraitai Hurtsaa hurdan barij. Tamlan zovooh heregtei. Miee suudlaa egseneer buh hergiin uchig heverch bga shu.

1  |  0
ZOCHIN(106.69.52.241) 2025 оны 03 сарын 13

ENE AMGALANBAATAR ,ELBEGDORJ , HURTC 3 T YLIIN DEED HEMJEE OGOHOD L ZORIGIIN HEREG BARAG L SHIIDEGDEH BIZDEE...

1  |  0
Зочин(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Бичлэгийн үзэе

1  |  0
Булгантамир(202.21.122.38) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр шүүх цагдаа прокурор хуулийн байгууллагын ялзрал дээд цэгтээ хүрчээ.Хурц Эбэ тэргүүтэй нөхдүүдийг цээрлүүлжх хэрэгтэй.Тэгээд сүржин байж байгаад чимээгүй болдог талтай шүү.

4  |  2
бодор(103.229.122.87) 2025 оны 03 сарын 13

Ялласан шүүгч нарт нь ч хариуцлага тооц...

4  |  2
ХҮРЭЛЭЭ(103.229.122.87) 2025 оны 03 сарын 13

их хэмжээний нөхөх олговор өгөх ёстой.

5  |  1
ГОЧОО(103.229.122.87) 2025 оны 03 сарын 13

Энэ нээрээ арай л хэтийдэж байна. Одоо эд нартай нь яг ийм байдлаар харьцаж, ямар байдгийг биеэр нь мэдрүүлэх хэрэгтэй ш дээ... Ялла Хурц, Элбэг, Эрдэнэбат...

3  |  0
ард иргэд(202.9.42.235) 2025 оны 03 сарын 13

хурц эрдэнэбат нарыг ямар ял оногдож байгааг өөрсдөөс нь асууж олны өмнө ил гаргаж яриуулах хэрэгтэй энэ 15 жилээс дээш ялтай хүмүүс,,,,,өмдыг нь шувталаад амгаланбаатар И гэх хүмүүст нь хүргэж өг??????

2  |  1
АРД(202.9.42.142) 2025 оны 03 сарын 13

НӨГӨӨ ӨМӨӨРӨӨД БАЙГАА ШҮҮХ ЧИНЬ НЭГ ИЙМЭРХҮҮ, АРД ТҮМЭН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ИТГЭХГҮЙ БАЙХ ҮНДЭСЛЭЛ НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ, ОДОО ШҮҮХИЙГ БҮРЭН ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛСОН

2  |  1
С. Мэндбаяр(150.129.140.162) 2025 оны 03 сарын 13

Шат шатны шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн яагаад дээрх хүмүүст Зоригийг алсан гэж ял тулгасан бэ тэрийг тайлбарлах шаардлага гарч байна даа

2  |  1
Tsogt(66.181.170.229) 2025 оны 03 сарын 13

ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ХУУЛИЙХАНД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНА ШҮҮ.

3  |  1
Zochin (202.179.31.40) 2025 оны 03 сарын 13

Uurusdiig n ene argaar n eruudeh heregte Hurts Erdene bat murdun baitsaagch geh met araatnuudiig.

2  |  0
Giichin(73.241.22.186) 2025 оны 03 сарын 13

Huurhii ene 2 huniig bodohoor zurh zusegdej bna , ene yarganii mashinuudad uursud deer ni odoo arga hemjeegii ni avah yostoi . Yostoi sejig yumaa.

2  |  2
иргэн(66.181.160.37) 2025 оны 03 сарын 13

ялтан гэж тэнэгтэхээ болио сэжигтэн биз дээ одоо даруйхан суллаж орон гэрт ни очуулаач мөн хурц эрдэнэбат гэх 2яргачинаа бариж ялын дээд хэмжээ өгөөд тонилго

3  |  0
Zochin(66.181.189.128) 2025 оны 03 сарын 13

Hurts erdenabat muu novshnuud tamdaa shatna daa uhehres n umnu oorsdiig n eruuden shuugeesei

1  |  0
Шинэ Монгол(103.229.122.51) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НЯМДОРЖ ГЭЖ БУУРАЛ ӨВГӨНИЙГ МӨН Ч ИХ ХҮН АДЛАХ ЮМ. ГАНЦ ЭНЭ БИШЭЭ, ШУДРАГА ЁСЫГ ТОГТООХЫН ТӨЛӨӨ ХЭЛСЭН ЯРЬСАН ХИЙСЭН ЮМТАЙ ХҮН ДЭЭ. ХОЖИМ ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН ГАВЬЯАГ МАТРЫН НУЛИМСТАЙ ЯРЬЦГААХ Л БАЙХ ДАА. АМЬД НЬ БИЕНЭЭ ХАЙРЛА.

6  |  3
Gemt hun ...(73.50.120.83) 2025 оны 03 сарын 13

Turuulj duugaraad bgaa Nyamdorj Elbegdorj 2 buruutan um bishuu. Ed yagaad aigaad bgaan buruutai bish bol taivan bmaar da

1  |  1
Nyamdorj hamgiin...(73.50.120.83) 2025 оны 03 сарын 13

Uuruusuu holduulj hun gutgeh ni bas ene Nyamdorjiin aranshin. Odoo bolhoor uuruu ih tsever hun boloh geed bgaa ni ilt bn. Edgeer ner tsohogdoj bga humuus bol tushaal guitsetgej bgaa ni medeej shu dee. Tuuniig Nyamdorj odoo buur medeegui hun bolj bgaa ni Uuruu ih NO toi ni medegdej bn da.

2  |  0
Zochin(89.204.137.84) 2025 оны 03 сарын 13

Er n bol uvsiinxan uvsiinxaa xuniig avch uldej bgaa yum biz de? Doorligjaviigaa xamgaalaad avch uldlee gej oilgoj bn

1  |  2
Захирагч(202.9.44.140) 2025 оны 03 сарын 13

Энд тэр балиар Энхтөр, Чингэс нарч хамаатай.

3  |  0
zochin(202.9.42.215) 2025 оны 03 сарын 13

ZAHIALAGCH NI HEN BE?

5  |  1
Setgegdel(103.26.195.96) 2025 оны 03 сарын 13

Uneheer bux ym buur bux ym tavilttai jujig ymaa.ineedtei ch ym shg.humuusiig mangartuulj chadaj bna ene deer suusan ymnuud. hoorondoo hen ni yu hojihuu gd l ali alini bie bieniigee harj chuluu shideltsej bgaad odoo toxiroo ni taarsan ym blgudee.chuluu shideltssenii dund ard tumeniig mangartuulj dahiad l yuch medegduulelgui hooson uldeelee.mechanizmni eruusuu l ene.tgeed ene taktik ni ueiin ued uilchleed l bx ymdaa.

3  |  0
a(66.181.189.30) 2025 оны 03 сарын 13

za odoo tgd hurdan garga nuhun tulburiig n hangalttai uguurei uur ingej helmegdsen humuus zunduu bga bhda

3  |  1
Зочин(103.26.193.247) 2025 оны 03 сарын 13

элэгдорж хурц эрдэнэбатыг нэн яаоалтай хориж шалгаж шиитгэх болсон.

7  |  0
Бүрээ(64.119.21.200) 2025 оны 03 сарын 13

Ёр нь хүнд гэмт хэрэгт насаараа хоригдох ял авах хэн ч бай тийм амар хэрэг хүлээх үү...Үхэхээс бусдыг тэсч гараад ял хөнгөрөхийг бодох байх л даа.Ойлгохоо ч байлаа....гунигтай.Хэлмэгдүүлсэн бол хурдхан 1 минутын өмнө ч гэсэн суллаасай билээ

2  |  1
Novsh gej(73.83.84.234) 2025 оны 03 сарын 13

Ene hurts ebi nariig hurdan bariachee.

8  |  0
Erka(101.164.75.26) 2025 оны 03 сарын 13

Сонин юм даа. Эрдэнэбат багш маань тийм юм хийх хүн бишдээ

3  |  9
Сара(59.153.112.168) 2025 оны 03 сарын 13

Бурхан минь гэж уг нь эх орондоо л амьдармаар байх юм. Үлдэх үр хүүхдүүд минь гайгүй байгаа даа

3  |  0
Ami(66.181.161.58) 2025 оны 03 сарын 13

Mongoliin ard tvmen vneniig medeh erehtei.mongold shudrag eos huuli dvremiig chandlan sahij vneniig el bolgoh heregtei

1  |  0
Hvn(66.181.161.58) 2025 оны 03 сарын 13

Bichlegiig bvren herheerne gargah heregtei shde hvmvvsiig hoer taltsuulj baihaar vneniig haruulaach

1  |  0
Mm(172.58.142.148) 2025 оны 03 сарын 13

Am zuragiig hurtsiin 98 onii zuragtai tulga undur ni durseer bol taarch ba

3  |  0
Баатар(94.214.181.162) 2025 оны 03 сарын 13

Юун 6 хоног унтуулахгүй дэглэх. Хүн 2 хоног л тэсвэл их юм. Арай дэндүү худлаа солиохч бна. Тэгээд ч Амгаланбаатар гэгч ямар мөрдөн үү? Тэр хүн яахаараа хүнд хэрэг хүлээлгэдэг юм.

3  |  14
Баатар(94.214.181.162) 2025 оны 03 сарын 13

Юун 6 хоног унтуулахгүй дэглэх. Хүн 2 хоног л тэсвэл их юм. Арай дэндүү худлаа солиохч бна. Тэгээд ч Амгаланбаатар гэгч ямар мөрдөн үү? Тэр хүн яахаараа хүнд хэрэг хүлээлгэдэг юм.

4  |  9
Zochin (31.35.91.181) 2025 оны 03 сарын 13

Novchiin zdakuud uursdiig ni chorond hiih heregtei

4  |  0
Top