Л.Болд: Монгол Улсад ШХАБ-ын ажиглагч гэсэн статус хангалттай

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

УИХ-ын гишүүн Л.Болдоос дараах зүйлийг тодрууллаа. 


-Сүүлийн үед МАНАН-гийн эсрэг хийж байгаа та бүхний тэмцлийг цаанаа ШХАБ-д Монгол Улс элсэх гэж байгаатай холбоотой гэж ярих боллоо. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монголчуудын тархийг угаах амаргүй болсон. Хуулийн байгууллагуудыг гартаа оруулж, өөрсдийн эрх ашигтаа үйлчлүүлж ирсэн, төрийг түмэнтэй нь хамт тонон дээрэмдэж ирсэн нам дамжсан бүлэглэлийн эсрэг хийж байгаа бидний тэмцлийг зүсэн зүйлийн арга, хэлбэрээр харлуулах гэж оролдож байгаа. Үүний л нэг жишээ. Монгол Улс парламентын засаглалтай орон гэдгээ Үндсэн хуулиндаа тодорхой тусгасан. Тиймээс Монгол Улсын төрийн хайрцагны аливаа гадаад бодлогыг нэг л цонхоор харах ёстой бөгөөд ямарваа олон улсын эвсэл, байгууллага, гэрээ конвенцид нэгдэн орох эсэхийг гагцхүү парламентын түвшинд хэлэлцэж шийднэ гэсэн зарчмыг баримтлах ёстой.

Түүнээс бус өмнөх төрийн тэргүүн шиг Монгол төрийн гадаад бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэлгүй үзэмжээрээ, дураараа өөрчлөөд олон улсад зарлах явдал нь зохисгүй бөгөөд энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй асуудал юм. Ийм том зарчмын асуудлуудад ямар ч нөлөөгүй байж улстөрчид өөрийн эрх ашгийн үүднээс “арилжаа, панз” хийгээд явж болохгүй.

-Монгол Улс ШХАБ-д ажиглагч гэсэн статустай байгаа. Та Гадаад харилцааны сайд байсны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Миний бие ШХАБ-д Монгол Улс элсэх хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн асуудлаар УИХ-ын гишүүний хувиар, Гадаад харилцааны сайд байсны хувиар ч тодорхой байр суурь илэрхийлж ирсэн бөгөөд өнөөдөр ч тэр нь хэвээр байгаа. Харамсалтай нь миний энэ зарчмын байр суурийг одоог хүртэл гуйвуулсаар л байдаг.

Монгол Улсын хувьд ажиглагч гэсэн статус хангалттай гэж үздэг. Монгол Улс мөнхийн хоёр хөршөө түлхэж болохгүй ч гадаад бодлогын үзэл баримтлалдаа цагаан дээр хараар бичиж өгсөн шүү дээ. Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэж. Үүнийхээ үндсэн дээр, хоёр том гүрний дунд орших геополитикийн өвөрмөц нөхцөл байдалтай орны хувьд тусгаар тогтнолын баталгаа болох ёстой гуравдагч хөршүүдээ хэзээ ч алдаж болохгүй. Ер нь энэ асуудлаар албаны байр суурь илэрхийлэх эрхтэй төрийн субьектууд дуугараагүй байхад санаатай, санаандгүй элдвийн мушгин гуйвуулалтыг хэвлэлээр сэвж, улстөржүүлж байгаа нь Монгол Улсад л хортой.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(157.181.199.96) 2019 оны 04 сарын 06

demjij bna ,

0  |  0
Bold oo(115.171.244.183) 2019 оны 04 сарын 04

Boldoo chi ch bas namiin nereer tori tumniig neg heseg huurch deeremdeltssen ham hereg sh dee. Gev genet ih shudraga bolj, enhiin tsagaan tagtaa bolj ard tumnee mehlehiig maynga sanaarhaad ch huseneer ni tsagaan geed bodoh hun olddog yum bolov uu daa. kkk

0  |  0
Bold oo(115.171.244.183) 2019 оны 04 сарын 04

Boldoo chi ch bas namiin nereer tori tumniig neg heseg huurch deeremdeltssen ham hereg sh dee. Gev genet ih shudraga bolj, enhiin tsagaan tagtaa bolj ard tumnee mehlehiig maynga sanaarhaad ch huseneer ni tsagaan geed bodoh hun olddog yum bolov uu daa. kkk

0  |  1
Boldoo huu mini dee(115.171.244.183) 2019 оны 04 сарын 04

Bold oo Shnahain hamtiin ajillagaanii baiguulalgad elseh asuudlaar chamaig sudalgaa shinjilee hiij geed uureg daalgavar ogoson bol bolohgui gedeg dugneltee undestein bicheed Undesnii ayulgui baidliin gishuun geh 3 hun ogchih. Uur daalgavar ogoohgui hondlongoos holoo jiij olniig tooroleh hereggui ee.

0  |  0
Boldoo huu mini dee(115.171.244.183) 2019 оны 04 сарын 04

Bold oo Shnahain hamtiin ajillagaanii baiguulalgad elseh asuudlaar chamaig sudalgaa shinjilee hiij geed uureg daalgavar ogoson bol bolohgui gedeg dugneltee undestein bicheed Undesnii ayulgui baidliin gishuun geh 3 hun ogchih. Uur daalgavar ogoohgui hondlongoos holoo jiij olniig tooroleh hereggui ee.

0  |  0
Орон гаран сда(139.5.217.11) 2019 оны 04 сарын 03

Ийм л хуурамч амьтан даа. Жэнко нь ор гэвэл магтаад л зүтгээд л орно мөнгө өгий боль гэвэл муулаа л болиол шаана

0  |  0
Маш чухал(112.72.11.103) 2019 оны 04 сарын 04

ШХАБ-д хэд хэдэн том төслөө дэмжүүлэх үүднээс эдийн засгийн концесс т нэгдэж дэмжлэг авах хэрэгтэй.

1  |  1
ЗОЧИН(150.129.143.176) 2019 оны 04 сарын 03

ЭНЭ БАРЬЦГҮЙ ЭТГЭЭД ЯАЖ ТҮГЖИЛДЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ? ШХАБ ШИГ ТУСГААР ТОГТНОЛД ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙХГҮЙ ГЭЭД ЖОН ЖОН ГЭЭД БАЙСАН!

1  |  0
Х(202.9.43.213) 2019 оны 04 сарын 03

Санаа бодлоо гэнэт зөөлрүүлж - , - сонгууль ойртож дээ.

1  |  0
555(66.181.161.116) 2019 оны 04 сарын 03

МАНАЙ ЭХ ОРОНЧ 5 ГИШҮҮН МОНГОЛЧУУДЫН ЭОХ АШГААС УРВАСАН ШИЙДВЭР ГАРГУУЛАХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БНА.....ТЭД 2 ХӨРШИЙН БУУНЫ НОХОЙ БОЛГОХГҮЙ ГЭДГЭЭ МЭДНЭ.

1  |  1
zocin(59.153.113.148) 2019 оны 04 сарын 03

teneg ulsuud l xariig dagaad l neg bol ulaaniig dagaad l baidag yum bid nar ashigtai talaas ni uursduu oroltsood tuviig bariad skandinoviin ornuud shig uxaalag yavax xeregtei

0  |  0
Top