Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооноос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2019.12.10/ “Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё” хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Түр хорооны дарга Ж.Батзандан, түр хорооны гишүүн Л.Болд болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон иргэдийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Бид хүний эрхийн төлөө, “хонгил”-ыг бүрмөсөн нураах тэмцлийн эцсийн шат руугаа орж байна. Хоёр хоногийн өмнө бид говийн аймгуудад ажиллаад ирлээ. Тэнд Т.Чимгээгийн ээжтэй уулзлаа, тасралтгүй уйлж байна. Нэг минут тэсэж, тэвчиж чадахгүй нөхцөл байдалд гэр бүлийнхнийг нь оруулж байна. Энэ олон сар, жил итгэл найдвар тээсээр шоронд хоригдож байгаа. Гэвч тэр итгэл найдварыг нь таслах гэж оролдож, дарамталж байна. Т.Чимгээ шоронд байхдаа охиноо алдсан, сая ачтай болсон байна. Эх хүний хувьд тэр хүнийг ямар нөхцөлд байгааг таашгүй, аймшигтай байна. Тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронд нь дуусгах зорилготой, бритва оруулж өгдөг, судсаа хана гэж. Өглөө болгон хаалганых нь үүдэнд нь хятад будаг оруулж тавьдаг. Тэрийг уух юм бол хүн шууд үхнэ. Б.Содномдаржаагийн гэр бүлийг байнга дарамталдаг, тэр нөхрөөсөө сал, хэзээ ч гарч ирэхгүй, үр хүүхдээ бод, өөр хань нөхөртэй бол гэж 24 цагийн турш шахаж дарамталдаг. Монголын төрд ажиллаж байгаа хэдхэн албан тушаалтан энэ хэргийг хэн нэгэнд яаж ийгээд тохож, өөрсдөө гэм зэмгүй үлдэх гэсэн санаагаа биелүүлэхийн төлөө зүтгэж байна. Биднийг яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн төлөө зүтгээд байдаг юм бэ гэдэг. Яагаад гэвэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр бол Монголын ард иргэдийн төлөөлөл. Энэ хэрэг ингээд замхарвал, Монголд дарангуйлал тогтож, хэнийг ч ийм хувь заяа хүлээж байж мэднэ. Энэ бүхнийг төгсгөхийн тулд бид тэмцэх ёстой” гэв.
Мөн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт холбогдуулаад, дөрвөн жил шоронд хорьж байна. Хэрвээ миний дүүгийн хашаанд цогцос хаяагүй бол, миний дүүгийн толгойд хар уут углаж, гарт нь гавтай түлхэж оруулаагүй бол, өвлийн хүйтэнд шүүх хуралд аваачихдаа зөвхөн углааштай авч яваагүй бол, эмэгтэй хүнийг гурван сар усанд оруулахгүй, харанхуй хонгилд хориогүй бол, өөр камераас шалдан нүцгэн эрэгтэй хүн өрөөнд нь оруулж дарамтлаагүй бол би эрүүдэн шүүлт гэдэг юмыг өнөөдөр Монгол Улсад байхгүй, би Ардчилсан сайхан оронд амьдарч байна гэж бодож явах байлаа. Өнөөдөр би энэ бүхнээс хараад, эрүүдэн шүүлт гэж ямар аймшигтай байдаг юм бэ гэж боддог. Тухайн үед би эрүүдэн шүүлтийн талаар шүүх, прокурор, тагнуул гээд бүх байгууллагад хандаж байсан боловч надад хариу хэлж байгаагүй. Тэгэхээр эрүүдэн шүүлтийг хэрхэн таслан зогсоох вэ гэдэг дээр би иргэн хүний хувьд саналаа хэлье. Би хуульч биш, би барилгачин хүн. Хуульчдын холбоо гэж том холбоо байдаг юм байна. Тэр холбоо нь шударгаар сонгон шалгаруулалт явуулж, ёс суртахууны хувьд тэнцсэн улсуудаа шүүх, прокурорын зохих албанд тавьдаг баймаар байна. Хэн нэгэн даргын татаасны хүмүүс энэ салбарт ажилласнаас болж, эрүүдэн шүүлт гэдэг юм бий болчихоод байна” хэмээв.
Сэтгэгдэл ( 6 )
4.жил попорлоо одоо болимоор юм ирэх жил дахиал ингэж яриж гарна гэнэ дэ ариал юм Болд ч хулгайч шүү дэ гаргаж тэнэгтэнэ дэ
Bold-iim demjij bna. Mongold hunii erh baina uu????
Нямдорж захиалагч нь юм уу, тэр ХУРЦ нь одоо тийм юм хийж чадахгуй нь мэдээж! Угуй бол БОЛД ГАЛЗУУ
Sullaachaa hurdan! Ene hereg oilgomjtoishdee. Elbegdorjiin zahialgaar Hurts Zorigiig alsan. Heregee nuuhiin tuld olon huniig sanaataigaar helmegduulj baina. Ternees bish ene 2 novsh zorigiin heregiig ileruulehiin tuluu ingetlee zutgeh hun chanartai humuus munuu.
ТЭДНИЙ ХИЙСЭН ҮЙЛДСЭН ХҮН АМИНЫ БУСАД ХЭРГИЙН ТАЛААР ТАГ !!!
зөвөө зөв