Л.Болд: Монголын төр Оюутолгойгоос өөр асуудал хэлэлцэж болохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Эдийн засгийн байнгын хороогоор Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Үүнийг хэлэлцсэний дараа УИХ өөр асуудал хэлэлцэх бололцоогүй. Газар хөдлөлт шиг мэдээллүүд сонсогдож байна. Тэгэхээр УИХ чуулганаараа энэ дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Ингэж байж Оюутолгойн асуудлыг яах ёстой гэдгээ шийдэх учиртай. Монголын төр юу ч болоогүй юм шиг өөр асуудал хэлэлцэж болохгүй. Оюутолгойг 10 гаруй жил олборлочихлоо. Гэтэл хэзээ ашгаа хүртэх нь тодорхойгүй байна. Монголын төр ийм арчаагүй байж болохгүй. Өнөөдөр Швейцар 1000 тонн алтны нөөцтэй гэгддэг. Гэтэл Оюутолгой 1500 тонн алтны нөөцтэй. Бид ингэж дээрэлхүүлж, мөлжүүлж болохгүй. Оюутолгой дандаа хуулийн дээр байж, Монголын төрөөр тоглож ирсэн байна. Монголчууд бид ашгаа авч эхлэх цагт том нүхтэй л үлдэхээр байна” гэв.

Чуулган үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.243.190) 2019 оны 06 сарын 05

ard tumen archaagui dee iim baigaa neg nam esvel hen negen hunii tuluu bol ard tumen jagsaj tenegtene Bid minii yum gesen oilgolt baihgui dovoo sharaluulj ireeduid mungu baigaad ch eh orongui bol ur huuhduudee ih nugel hiij baigaa Ard tumendee mongolchuud hezee ch uhaarah boloogui zuvhun unuudur margaashaar amidar ch baina Bi mongol hun geed tseejee deveed mongolooroo baihgui shuu

0  |  0
Түшиг(66.181.161.110) 2019 оны 06 сарын 03

Харин тийм л болчоод бгаа,,

0  |  0
Zochin (66.181.161.104) 2019 оны 06 сарын 02

Araii l deerelhuulj bn daa naa gereegee tsutsalhiin tuluu jaahan hariutslagtai bai ter aluurchid yahav hun zerlegeer alsan novshnuudiig jaahan tamlaa l biz harin ch ysiig ni tsaital tamlah bsiin odoo naadhaa martaad oyu tolgoin gereeg tsutsalmaar bn

0  |  0
Zochin(185.82.239.171) 2019 оны 06 сарын 02

Uneheer eh ornihoo tuluu gesen setgeltei bna Amjilt husiy bysad ni ingej bodohgui bgaa ni haruusal emgenel gereeg shuud tsutslah hergtei ur sshiggui erdeneser uguud urund ordog ymar uls baih ve dee

1  |  0
Иргэн(2.247.242.160) 2019 оны 06 сарын 01

Ингэж ярьвал ч дэмжинэ шүү. Улаан цайм дээрэлхэж байгаа биз дээ, энэ Рио

0  |  0
зочин(202.72.240.5) 2019 оны 06 сарын 14

Энэ олгархи гэрээг баталалцсан биздээ тэгтэл өөр хүмүүс баталчихсан юм шиг гэнэт одоо л буруу байсанг мэдсэн юм байхдаа жүжиг тавихаа боль луйварчид минь

1  |  3
даш(66.181.161.73) 2019 оны 06 сарын 01

үнэн шүү, гүн хар нүхтэй үлдэх гээд байна. Энэ их нөөцийг орчин үеийн техник хэрэгслээр цөөхөн жилийн дотор цөлмөх зорилго байна. Иймд яаралтай хэлэлцэж шийдвэр гаргах зүйтэй байна. Эх орон ард түмний төлөө их хурал маш ухаалаг шийдэл гаргаасай гэ

1  |  0
бат(202.126.89.19) 2019 оны 06 сарын 01

ухуулчаад дээр нь өртэй үлдэнэ гэсэн чинь юу гэсэн үгүү

2  |  0
Zochin(103.229.120.50) 2019 оны 05 сарын 30

ТҮМНИЙ ӨМНӨ ЗӨВ ЯРИАД ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ НЬ БУРУУ ХҮН ОЮУН-ЭРДЭНИЙ ХЭЛСЭН ҮГИЙГ ГЭРИЙНХЭЭ ХАНА ТААЗАН ДЭЭР БИЧЭЭД ХАРААД ХЭВТЭЖ БАЙ ДАА.

0  |  0
zochin(103.9.88.162) 2019 оны 06 сарын 01

ene gereeg batlaltssan humuusiin 1bizde

0  |  2
зочин (45.117.32.137) 2019 оны 06 сарын 01

зөв дэмжиж байна.

3  |  0
Zochin(109.89.138.79) 2019 оны 06 сарын 01

Zov xelj baina.Ene asuudal nen tergyyn yaraltai yarij shiidex asuudal. Bold gishyyniig demjij baina.Ali ch ulsad baisan tatvaraas bainga zugatdag rio-tinto g buurai orniig deeremdexiig ni zogsoox xeregtei.

2  |  0
Зочин(202.9.44.84) 2019 оны 06 сарын 04

Урвагч болд дуугай суусан нь дээр

2  |  5
Top