Хурандаа С.Ганбатыг албаны эрх мэдлээ хувийн зорилгод ашиглаагүй гэв

2019 оны 04 сарын 11

2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатыг албан үүрэгтэй нь холбогдуулан сөрөг мэдээлэл тавигдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгалт явууллаа. Уг шалгалтыг Дотоодын цэргийн штаб, 05, 805 дугаар ангиудын захирагчийн нэгдүгээр орлогч, ар тал хангалтын дарга нар, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нярав нарыг хамруулан тус ангиудын санхүүгийн баримтад тулгуурлан явуулжээ.

Шалгалтаар Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангиудад 2017-2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 150.000.000 төгрөг ба түүнээс дээш хэмжээний төсөвт өртөг бүхий худалдан авалт болон Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн дагуу хийгдсэн сонгон шалгаруулалт, ажил, үйлчилгээ байхгүй байна. Түүнчлэн Дотоодын цэргийн тухай хуульд дотоодын цэргийн санхүүжилт, аж ахуй, материал-техникийн хангалтыг цагдаагийн төв байгууллага хариуцахаар зааж штабын даргад төсөв захирагчийн эрх хэмжээг тус хуулиар олгоогүй аж.

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат нь төсвийн хөрөнгө хувьдаа завшсан, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа хувийн зорилгод урвуулан ашигласан гэх мэдээлэл үндэслэлгүй худал болно.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.26.172) 2019 оны 04 сарын 13

gambaa zagdaa ch hezuu,heregtei hun dagaad l bna

0  |  1
Top