ҮСХ: Татварын орлого өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр ӨСЛӨӨ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 2163.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1969.1 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 194.3 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2019 оны гуравдугаар сард 709.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 54.7 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 816.8 тэрбум төгрөгт хүрч, 222.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81 хувийг татварын орлого, 7.9 хувийг татварын бус орлого, 10.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.6 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Татварын нийт орлого 2019 оны эхний улиралд 1971.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 125.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 94.6  тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 56.6 (тэрбум төгрөг, онцгой албан татвар 48.9 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 29.7 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 0.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top