Алина Санько: Ялагч болсондоо одоо ч итгэж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

“Оросын мисс-2019” тэмцээний ялагчаар Азов хотын уугуул, 20 настай Алина Санько тодорчээ. Москвад сурдаг тэрбээр “Ялагч болсондоо одоо ч итгэж чадахгүй байна. Энэ зүүд үү гэж бодож сууна. Ямар их аз жаргалтай байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Үлгэрийн юм шиг л санагдаж байна” гэж цахим хуудсандаа бичсэн байна. Уран зураг, яруу найрагт дуртай Алина одоо олон улсын миссийн тэмцээнүүдэд ОХУ-ыг төлөөлөн оролцоно.

Тэмцээний ялагч үнэт чулуугаар чимсэн цагаан алтан титэм, гурван сая рублийн мөнгөн шагналын эзэн болжээ.

“Оросын мисс-2019” тэмцээний хоёрдугаар байрт Екатеринбург хотын Арина Верина, гуравдугаар байрт Татарстаны Ралина Арабова нар шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top