Малайзын хаанаас салсан Оросын мисс сэтгэл гутралд оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Оросын мисс, 27 настай Оксана Воеводина есөн сартай хүү Леоныгоо ганцаараа өсгөж байгаа билээ. Тэрбээр Малайзын хаан байсан Мухаммад Фаристай гэрлээд удалгүй салсан юм. “Мисс Москва-2015”-ын ялагч бүсгүй өнгөрсөн сард Малайзын экс хааны цор ганц эхнэр нь биш байсан гэдгээ ярьсан бол саяхан хүүгээ хөхүүлж чадахаа больсон тухайгаа дэлгэжээ.

Нөхөр нь жирэмсэн байхад нь салж, хүүгээ өөрийнх нь хүүхэд биш гэж мэдэгдсэний дараа Оксанад маш хүнд байсан ч хүүгээ эрүүл саруул төрүүлэхийг хичээжээ. Гэвч бүсгүй төрөөд удалгүй салалтаас болж сэтгэл гутралд орон, хөхний сүү нь гарахаа больсон байна. Мөн төрөх эмнэлгээс гараад гүзээлзгэнэ идсэнээс болж хүү нь харшил өгснөөр түүнийг жимсээр хооллож болохооргүй болжээ. Одоо жимснүүдээс зөвхөн бананыг л хүүдээ өгдөг талаараа Оксана ярьж байна.

Малайзын экс хаан Мухаммад Фарис Оросын мисстэй гэрлэсэн нь алдаа байсан, хүү өөр хүнийх гэж мэдэгдсэн бол Оксана түүнийг худал ярьж байна гээд “Нэг эмэгтэй залгаж, хааны эхнэр байна гээд над руу уурлаж хашхичсан. Би түүний ганц эхнэр нь биш гэдгээ тэгэхэд мэдсэн” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.93) 2020 оны 03 сарын 09

Харваас хаан өвгөний сорү л байнадаг.Ийм ч ядмаг арчаагүй хаан байх гэждээ чааваас

2  |  0
Хүү нь мөн бна(59.153.115.177) 2020 оны 03 сарын 09

Зургаас харваас энэ хүү тэр хаан гуйан хүүхэд мөн байна. Аавыгаа өвчсөн хүү байна. Ийм хөөрхөн хүүг яаж орхиж чадаж байнаа. Хүн ч хүн биш болжээ.

2  |  0
zochin(103.229.123.108) 2020 оны 03 сарын 06

oliggui hogiin hun bna

0  |  0
zochin(202.170.68.38) 2020 оны 03 сарын 07

bish gesen uym shig adihan huu bna

1  |  0
zochin(202.55.188.87) 2020 оны 03 сарын 06

uursduu yax gej zavaan uvguchvvl songodog bnaa

0  |  0
A(64.119.21.219) 2020 оны 03 сарын 07

HAA GAZRIIN YADUU ULSIIN HUUHNUUD END TEND OCHIJ DOROMJLOGDOH HYUM DA\n

2  |  0
Xx(24.19.4.149) 2020 оны 03 сарын 06

Ene muu zavaan khaaniig jorlongiin nuhend chihvel taarna.

3  |  0
Top