Жастин Биберийн фэн бүсгүй гэр рүү нь нэвтрэхийг оролджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

25 настай дуучин Жастин Бибер олон сая фэнтэй. Фэнүүд нь түүнийг дагах, мөрдөж мөшгих, гэр рүү орохыг завдах зэргээр Жастиныг багагүй сандаргадаг. Дуучин залууг саяхан гадаадад явж байхад нь нэгэн фэн нь зочид буудлын өрөө рүү нь орохыг завдсан бол өнгөрсөн ням гарагт Жастин дахин “халдлага”-д өртжээ.

Түүний эхнэр, 22 настай Хэйли Болдуин “Coachella” наадамд явсан байсан аж. Жастины фэн бүсгүй хамгаалалтыг нэвтэрч, дуучны гэр рүү орохыг завджээ. Амгалан тайван байдлыг нь алдагдуулсан учир Жастин цагдаад мэдэгдэхээс өөр аргагүй болсон байна. Цагдаа нар ирж, бүсгүйг хэсэг рүү авч явжээ.

Жастин Бибер сүүлийн үед олны хөлөөс хол амьдарч байгаа билээ. Тэрбээр найз нөхөдтэйгөө бараг харьцахгүй байгаа аж. Дуучин залуу сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч, түр зуур уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа юм. Тэрбээр энэ талаараа “Гэр бүлдээ болон өөртөө анхаарах цаг болжээ. Эргээд урьдынх шигээ эрч хүчтэйгээр уулзах болно” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mand (103.212.119.251)  2025 оны 03 сарын 13

Teneg

1  |  0
Mand (103.212.119.251)  2025 оны 03 сарын 13

Teneg

1  |  0
Top