“Удирдах ажилтны манлайлал” сэдэвт сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна

2019 оны 04 сарын 17

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны 2019 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Хэрэг бүртгэх тасгийн дарга нарыг чадавхжуулах чиглэлээр “Удирдах ажилтны манлайлал” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг энэ оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрийг хүртэлх хугацаанд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгуулж байна.

Сургалт, зөвлөгөөний үеэр алба хаагчдад Менежер карьерийн институт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран “Удирдах ажилтны ёс зүй”, “Алба хаагчдын сахилга хариуцлага”, “Удирдах ажилтны сэтгэл зүйн бэлтгэл”, “Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх арга зүйн чиглэл”-ээр тус тус сургалт зохион байгуулсан нь удирдах алба хаагчдад үр дүнгээ өгсөн сургалт болж байна.

Энэ үеэр тус албаны Захиргааны удирдлагын хэлтэс, Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт, шалгалтын хэлтсийн чиглэлээр анхаарвал зохих асуудал, ололт, дутагдал, цаашид хийх хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлтсийн дарга нар мэдээлэл хийж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож ажиллаа.

Энэхүү сургалт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалт өнөөдөр өндөрлөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top