Дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа “Хаадын тоглоом” киноны сүүлчийн бүлэг энэ долоо хоногоос үзэгчдэд хүрсэн билээ. Энэ кино бол маш олон рекорд тогтоосон бүтээл. Анги цуврал, бүлэг болгон нь үзэгчдийн тоо, зарсан мөнгөөрөө рекорд амжилт тогтоож ирсэн. Сүүлийн бүлэгт төсөвлөсөн мөнгө нь ч олон ангит бусад киноноос их гэнэ. Ингээд “Хаадын тоглоом” киноны жүжигчид ямар цалин авдгийг танилцуулья. Бүтээсэн баатар нь үхэхэд тэд уурлан гашууддагийн учир юунд байна вэ?
КИТ ХАРРИНГТОН
Нэг бүлэгт авдаг цалин - $500 000.
Нийт цалин - $12 000 000.
Гол баатруудын нэг Кит Харрингтон чухал хүний хувьд цалин сайн авдаг. Гэхдээ 2014 оноос өмнө тэр бусдаасаа бага цалин авдаг байсан. “Deadline”-д бичсэнээр Китийн бие төлөөлөгч HBO-гийн дарга нартай биечлэн уулзаж, 5-р бүлгээс эхлэн цалинг нь 300 мянган доллар болгон нэмсэн байна. Харин 6-р бүлгийн дараа Кит Харрингтон дээд зэрэглэлийн жүжигчин гэдэг нь тодорхой болсны дараа 500 мянга болгож, цалинг нь нэмжээ.
ЛЕНА ХИДИ
Нэг бүлэгт авдаг цалин - $500 000.
Нийт цалин - $9 000 000.
Лена Хиди ч гол баатар. Цалин хөлс Кит Харрингтонтой ижил ч нийт цалингаар бага. Учир нь тэр нэг хэсэг гэрбүл салалтын хэргээр кинондоо оролцоогүй гэнэ.
ПИТЕР ДИНКЛЕЙЖ
Нэг бүлэгт авдаг цалин - $500 000.
Нийт цалин - $16 000 000.
Питер Динклейж ч цалингаа 300 мянгаас 500 мянган доллар болгон өсгөсөн жүжигчин. Гэхдээ түүний нийт цалин бусдаасаа илүү. Учир нь Питер “Хаадын тоглоом” гарахаас өмнө ч алдартай жүжигчин байсан тул эхний бүлгээс л шагнал өндөртэй байлаа.
ЭМИЛИЯ КЛАРК
Нэг бүлэгт авдаг цалин - $500 000.
Нийт цалин - $13 000 000.
Кларкийн кино замнал “Хаадын тоглоом”-оос эхтэй гэж хэлж болно. Гэхдээ тэр эрхээ хамгаалж, цалингаа нэмэгдүүлж чадсан юм.
НИКОЛАЙ КОСТЕР-ВАЛЬДАУ
Нэг бүлэгт авдаг цалин - $500 000.
Нийт цалин - $16 000 000.
Николай Костер-Вальдау дээрх жүжигчдийн нэгэн адил цалингаа нэмсэн хүн. Бага цалингаар тоглуулаад байсан бие төлөөлөгчөө ажлаас нь халж байв. Одоо тэр энэ цувралын хамгийн баян жүжигчний нэг.
АРЬЯ СТАРК
Нэг бүлэгт авдаг цалин - $150 000.
Нийт цалин - $6 000 000.
Харин Старк олны жишгийг дагаж, цалингаа нэмүүлэх гэж оролдоод чадаагүй. Түүнийг одоо ч В зэрэглэлийн жүжигчин гэж найруулагч нар нь үздэг. Гэхдээ энэ киноноос 6 саяын ашигтай ажиллаж чадсан билээ.
СОФИ ТЕРНЕР
Нэг бүлэгт авдаг цалин - $150 000.
Нийт цалин - $6 000 000.
Софи Тернерийн цалин хөлс даруухан. Гэхдээ “Хаадын тоглоом”-д тоглосноор өөр киноны урилга их ирдэг болсон.
Сэтгэгдэл ( 0 )