Жэйсон Момоа “хайрт” сахлаасаа ХАГАЦЖЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

HBO телевизийн цуврал “Хаан ширээний тоглоом” киноны Хал Дрогогийн дүрээр дэлхий нийтэд танигдсан жүжигчин Жэйсон Момоа долоон жил ургуулсан “хайрт” сахлаасаа хагацжээ. Энэхүү сонголтыг Жэйсон Момоа өөрөө хийсэн бөгөөд, сахлаа хусах шалтгаан нь маш олон хүний гайхшралыг төрүүлэв. Тэрбээр өөрийн ЮТҮБ хуудаснаа сахлаа хусч буй бичлэгээ оруулан, “Баяртай Акуамэн, Дрого, Дэклан. Би сахлаа хусч байна. Өөрчлөлт хийх цаг болсон. Хүүхдүүддээ илүү сайхан ертөнц үлдээхийн тулд өөрчлөгдөж байна.  Эх дэлхийн сайн сайхны төлөө бид эерэг өөрчлөлт хийх ёстой. Бидний далай, бидний дэлхийг бохирдуулж буй бүхнийг цэвэрлэе. Энэ аялалд надтай хамт нэгдээрэй” хэмээжээ.

Жэйсон Момоаг сахалгүйгээр төсөөлөх хэцүү юу, Хал Дрого, Акуэмэнийг сахалгүйгээр төсөөлөх хэцүү юу гэх зэргээр асуулга ч өрнөөд амжжээ. Гэхдээ түүний сахлаа хуссан гол шалтгаан нь хайртай бүхнийхээ төлөө хэчнээн өөрөө дуртай ч эх дэлхийд, далайд хортой бүхнээс татгалзаж, хүүхдүүдийнхээ төлөө өөрчлөгдөх гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top