Үндэсний статистикийн хорооноос гаалийн улсын байцаагчдад зориулсан сургалт зохион байгуулжээ. Тус сургалтад Үндэсний статистикийн хорооны ҮТШСГ-ын статистикч О.Норовсамбуу “Судалгаа шинжилгээний арга зүй” сэдвээр, ЗХНХ-ийн ахлах референт Г.Батбуян “Статистикийн мэдээллийн хэрэглээ” сэдвээр албан ёсны статистикийн мэдээллийг олж авах арга, статистикийн мэдээллийн чанар, ашиглалт хэрэглээ, цуглуулсан мэдээлэлд анализ шинжилгээ хийх чиглэлээр нийт албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )