Оливийн тос ХӨХ ТОМРУУЛДАГ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Оливийн тосны гайхамшгийн талаар сонсоогүй, мэдээгүй хүн цөөн биз ээ. Шинжлэх ухаан хөгжсөнөөр өнөөдөр бүх л төрлийн арьсанд, хүний эрүүл мэндэд тохирох, өндөр үр дүнтэй тоснуудыг үйлдвэрлэж байна. Хэдий тийм ч зарим хүмүүс одоо хүртэл уламжлалт аргаар өөрийгөө тордохыг илүүд үзэж, байгалийн гаралтай тосыг нүүрний тосны оронд хэрэглэсэн хэвээр байна. Мөн өглөө бүр нэг халбага оливын тос ууснаар хүний биед гардаг маш гайхалтай өөрчлөлтүүдийн талаар та сонсож байсан уу.

Жишээлбэл, оливийн тос нь эсийг, хорт хавдар үүсгэдэг нянгуудаас хамгаалдаг. Түүнчлэн бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмждэг учраас өтгөн хаталтаас сэргийлдэг байна. Гэхдээ оливийн тосыг нүүрний арьсандаа хэрэглэх шаардлагатай болсон бол түрхсэнийхээ дараа илүүдэл тосыг цаасан сальфеткаар арчиж авах хэрэгтэй. Ерөнхийдөө оливийн тосыг биеийн арьсанд хэрэглэвэл илүү тохиромжтой юм. Шүршүүрт орсныхоо дараа оливын тосыг биедээ түрхэж, хамгийн амархан хуурайшдаг тохой ба өсгий хэсгүүддээ илүү их анхаарал хандуулах нь зүйтэй. Оливийн тосыг тослог эсвэл эмзэг арьстай бүсгүйчүүд огтхон ч хэрэглэж болохгүй. Ганц удаагийн түрхлэг таны арьсыг цочроож, үрэвсэл үүсгэх магадлалтай байдаг. Харин өглөө босоод нэг халбага оливийн тос уух нь арьс чийгшүүлэх, төрөл бүрийн батга, үрэвслийг дарах, гэмтсэн үсийг сэргээх, хумсыг илүү бат бөх эрүүл болгох үр дүнтэй. Хэдийгээр нүүр болон үсэндээ маск хэлбэрээр ашиглаж болох ч уувал үр дүн нь хэд дахин илүү байдаг аж.

Бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд, оливийн тосны өөр нэгэн гайхамшиг нь хөх томруулах шидтэй. Оливийн тосыг гарандаа түрхэж, хөхөндөө 10-15 минутын турш массаж хийснээр хөхний цусны эргэлт сайжирч, улмаар хөх бага, багаар ургаж эхэлдэг. Хэрэв та уг дасгалыг тогтмол хийвэл 30-хан өдрийн дотор үр дүн нь гарч, таны хөх өмнөхөөсөө илүү том болох боломжтой аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darimaa(66.181.161.89) 2021 оны 11 сарын 26

hohoo yaj tomruulah we\n

0  |  0
K(66.181.160.102) 2020 оны 04 сарын 10

Oliv oos oor tos turhej bolhu

0  |  0
Top