Бензин цацаж, хүний амь хохироосон этгээдэд 20 жилийн ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 21

Ах, дүүсийн бие дээр шатахуун асгаж галдан шатаасан Г.Бат-Эрдэнэд энэ сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 жилийн ял оноолоо. Шүүхээс дээрх оноосон ялыг хаалттай хорих анги буюу гянданд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал, өнгөрөгч 2017 оны долдугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд дээрх этгээд ах, дүү хоёрын бие дээр бензин асгаж галдан шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тухайн үед хохирогч болох 34, 37 настай залуус Г.Бат-Эрдэнэтэй маргалдсан байдаг. Г.Бат-Эрдэнэ маргалдаж салсныхаа дараа таван литрын савтай бензинийг ах, дүүс рүү цацаж галдан шатаау, улмаар дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензин асган шатаасан байдаг. Гэмт этгээд сумын  шатахуун түгээх станцаас “мотоциклын бензин дууссан” хэмээн шатахуун авсан байдаг. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.71) 2019 оны 05 сарын 06

Монгол хүний амь ийм үнэгүй болчихсон уу? Хоёрын хоёр хүнийг хөнөөгөөд 20 жил шоронд хоригдоно гэдэг чинь нэг хүний амь 10 жилийн шоронгийн үнэтэй дүйнэ гэсэн үг биз дээ. Түүнийг хорин жил татвар төлөгчид тэжээх нь ээ. Дээр нь бас харж хамгаалах хуягийн ажлын хөлс, орон байрны үнэ хөлс гээд бас л улсын хөрөнгө зарна даа. Хүний эрх гэсэн үгээр хоол олж иддэг хүмүүст бол миний энэ үг чихэнд нь чийр нүдэнд нь хог болж очих нь мэдээж авч адгууснаас дор амьтдын амиар хохирогчдыг төлүүлэх хэрэгтэй.

1  |  0
Top