Капитал банкинд хадгаламж эзэмшигч иргэдийн төлөөлөл өнөөдөр /2019.04.22/ мэдээлэл хийв.
Итгэж хадгалуулсан мөнгөө яаралтай авах шаардлагатай байна гэж тэдгээр иргэд хэлж байна. Мөн Т.Аюурсайхан Х.Нямбаатар нарын нэр бүхий таван гишүүнд хандан өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж өгөөч гэсэн хүсэлт тавьж буйгаа илэрхийлэв. Хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд Төв банк Капитал банкны үйл ажиллагаанд зөв зүйтэй хяналт тавьж чадсангүй гэх байр суурийг илэрхийлж байна.
Харин Төв банкны хувьд “Капитал банк” ХХК-д авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дараах мэдээллийг өгч буй. Капитал банк нь банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй болж эхэлсэн буюу 2015 оны аравдугаар сараас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд Монголбанкнаас зөрчил дутагдлыг арилгах, банкны засаглалыг сайжруулах талаар холбогдох хууль, журмын дагуу шат дараатай, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тухай бүр авч байсан гэж мэдэгдэж байна. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )