Сагсчин Ц.Шаравжамцын хөвгүүд “Stars” клубыг удирдана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Өнгөрсөн долоо хоногт Монголын сагсан бөмбөгийн холбооны 20 жилийн ой тохиож, энэ үеэр зохиогдсон ”Бүх оддын тоглолт”-д сагсчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од цагирган дээрээс довтлох гайхалтай үзүүлбэрээр сагсан бөмбөг сонирхогчдод бэлэг барьсан билээ.

Өдгөө БТСГ-ын даргаар ажиллаж буй Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хөвгүүд аавыгаа дуурайн, сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж буй. Түүгээр зогсохгүй удам залгасан сагсчин хөвгүүд саяхнаас аавынхаа байгуулсан “Stars” сагсан бөмбөгийн клубыг ажиллуулахаар болж, Ш.Мөнхийн-Од, Ш.Энхийн-Од нар өсвөрийн сагсчдад сургалт явуулахаар болжээ.

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц тус клубыг 1994 онд анх үүсгэн байгуулсан 2010-2014 онд хэсэг завсарлаад, эргэн нээжээ.  “Stars” сагсан бөмбөгийн клубт 17 хүртэлх насны хүүхдүүд хичээллэх боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top