ХАТДЫН СОНГОЛТ: II Элизабет, Диана гүнж, Кэйт Миддлтон нар ямар сүрчиг сонгосон бэ?

2019 оны 04 сарын 22

Хатан хаан, гүнж, ханхүүгийн эхнэрүүдийн хувьд хуримын өдрийн деталь бүр нь урьдчилан төлөвлөгдсөн байдаг. Тэдний өөрсдийнх нь сонгодог цорын ганц зүйл нь үнэртэн аж. Тэгвэл Их Британийн хатан хаан, ханхүүгийн эхнэрүүд ямар сүрчиг сонгосныг харцгаая. Хатан хаан II Элизабет, Диана гүнж, Их Британийн ханхүү Уильямын эхнэр Кэйт Миддлтон нарын үнэртний сонголт танд ямар санагдаж байна?

Кэйт Миддлтон ямар үнэртэнд дуртайгаа удаан хугацаанд нуужээ. Тэрбээр саяхан хамгийн дуртай бренд болох “Illuminum”-ээсээ хэзээ ч урвахгүй гэдгээ ярьсан байна. Кэйт ханхүү Уильямтай хуримлахдаа “White Gardenia Petals” үнэртэнг сонгожээ. “Зөөлөн, хөнгөн бөгөөд эрхэмсэг үнэр” гэж ханхүүгийн эхнэр дуртай сүрчигээ тодорхойлсон байна.

Диана гүнж үнэртэнд онцгой ач холбогдол өгдөг байжээ. Үнэртэн нь амжилт, саар зүйлийн аль алиныг авчирч чадна гэж тэрбээр үздэг байсан аж. Диана гүнж хуримын өдрөө “Quelques Fleurs от Houbigant Paris” гэх ховор үнэртэнг түрхэж байжээ. Тэрбээр үнэртнээ арьсандаа төдийгүй даашинзандаа түрхэж байсан гэнэ. Сэтгүүлч нар түүнээс үнэртсэн гайхалтай үнэртнийг олж мэдэх гэж олон жилийг зарцуулжээ.

Их Британийн хатан хаан II Элизабет өөрийн дуртай лиш цэцгийнхээ үнэртэй сүрчигт дуртай аж. Харин хуримын өдрөө тэрбээр лиш цэцгийн үнэр арай энгийн гэж үзэж, “White Rose” сүрчигийг сонгож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top