Гавьяатын хүргэн "төрхөмдөө" буцсан уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Жүжигчин Н.Зориг, Гавьяат жүжигчин И.Одончимэг нарын охин З.Номуун удмаа даган жүжигчин мэргэжил сонгож, ээжийнхээ үүсгэн байгуулсан "Х-ТҮЦ" продакшинд амжилттай ажиллаж байгаа. Гавьяатын хувьд охин З.Номуунтайгаа хоёрхон сарын зайтай амаржиж, тэрсхэн хоёр хөөрхөн охиноо хамтад нь өсгөж байгаа азтай ээж. 

Урлагийн амьдралд аль хэдийнэ хөл тавьсан З.Номууны хувьд нөхрөө мөн л урлагийн хүнээр сонгосон нь жүжигчин С.Билгүүн гэх залуу бий. Залуу хосууд охинтой болсноосоо хойш хэсэг хугацаанд тусдаа амьдарч, удалгүй эргэн нийлэх шийдвэрт хүрсэн ч харамсалтай нь тусыг эс олсон бололтой.

Эргэн нийлснээсээ хойш шинэ киноны нээлт бүрийг алгасалгүй үзэж, хамт байгаа зургаа сошиал хуудсандаа ил тод нийтэлж байсан хосуудыг дахин хоёр тийш болсон гэх яриа гарахад хүргэжээ. 

Жүжигчин С.Билгүүн саяхан үзэгчдэд хүрсэн "Hi honey" киноны нээлтэд ганцаараа ирсэн нь магадгүй ингэж хардахад хүргэсэн байж ч болох. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enhchimeg Batbold (202.126.90.129)  2025 оны 07 сарын 03

Энэ ахын instagram yu ve heleed ogooch

0  |  0
 (202.179.26.180)  2025 оны 07 сарын 03

goy zaluu shuu

2  |  0
Top