Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 572.3 тэрбум төгрөгөөр өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 572.3 тэрбум төгрөг буюу 17.5 хувиар өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 498.4 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 505.4 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 17.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл гуравдугаар сард 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 128.1 тэрбум төгрөгөөр өслөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top