Хонь
Оддын таагүй байршил нь харилцаа холбоо, хайртай хүмүүстэйгээ үүсгэх асуудлуудыг дагуулж мэднэ. Шинэ танилууд танд ядаргаа, бухимдал авчрах магадлалтай. Эмэгтэй хонинууд эрүүл мэнддээ анхаар. Мэргэжлийн талбарт идэвхтэй байна. Ухаалаг хандаж, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж дүгнэх нь сөрөг хандлагыг арилгах болно.
Үхэр
Шинэ ажил хэргийн эхлэл, аялал зэрэгт тохиромжгүй өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дээд албан тушаалтнуудтай зөрчилдөнө. Нөхцөл байдал, хийж гүйцэтгэсэн ажилд сэтгэл хангалуун бус байна. Ядаргаа, сөрөг сэтгэгдлээ хөдөлгөөний тусламжтайгаар арилга. Үхрийн ордны эрэгтэйчүүд хайр дурлалтай учирч мэднэ. Харин эмэгтэйчүүд харилцаандаа анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Ихэр
Ажлаа тэвчээртэй хий. Онцгой чадвараа харуулах нь дарга нарт таалагдана. Үйлчлүүлэгчдээс тусламж авна. Ерөнхийдөө энэ өдөр бизнесийн хэлэлцээ хийхэд таагүй. Сэтгэл санаа өөрчлөгдөнө. Гэхдээ үр дүнг бус чанарыг эрхэмлэ.
Мэлхий
Маргаанд өртөх магадлал өндөр. Сэтгэл ханамжгүй, ядарсан байдалтай байна. Чухал шийдвэр гаргах хэрэггүй. Ажлын байр, үйл ажиллагаа, хамтрагчаа өөрчлөх гэж бүү яар. Бие махбодийн болон оюун санааны хувьд хэт хүчлэх хэрэггүй. Ганцаараа байх, амрахыг зөвлөж байна.
Арслан
Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд анхаарал шаардана. Хүч чадал, ярих чадвараа хэмжээнээс бүү хэтрүүл. Эргэн тойрныхоо хүмүүст уйтгар гуниг, доромжилсон байдал бүү үзүүл. Уян хатан байх нь аливааг өөрчилдөг.
Охин
Гэнэтийн бэрхшээл нь ажлын түншүүд болон найз нөхөдтэйгөө харьцахад төвөгтэй болгоно. Гэхдээ бүү хязгаарлагд. Аливаад зөв үнэлэмж өгч, нөхцөл байдлын талаар бод. Аз жаргалтай өдөр гэж байдаггүй, харин аз жаргалтай хором мөч гэж байдаг гэх үг бий.
Жинлүүр
Эрх мэдэл буурч мэднэ. Гэхдээ ялагдал нь ертөнцийн төгсгөл биш. Ажлаа тэвчээртэй хий. Хэн нэгэн танд туслахыг хүснэ. Гэхдээ та өөрөө бүгдийг чадах учир түүний хүсэлтийг хүлээж авах эсэхээ шийд. Ойрын ирээдүйд гарч ирэх боломжийг ажигла.
Хилэнц
Бизнесийн үйл ажиллагаа ашиг, амжилтад хүрнэ. Ашигтай төслийг хүлээн ав. Зорилгоо ол. Болгоомжлол заримдаа хэрэгтэй ч төлөвлөгөөгөө биелүүлэхэд яар. Орой гэр бүлийнхнээ баярлуулна. Хүүхдүүдийнхээ хичээл сурлагад анхаарна.
Нум
Ямар ч тохиолдолд дарга удирдлагынхаа зөвшөөрлөөр хөдөл. Үйлчлүүлэгчдийнхээ санаа бодлыг ч сонс. Сэтгэл санаа сайхан болно. Амралтын өдрүүдэд хийх зүйлээ төлөвлө. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Хамгийн гол нь гараа хумхиж суухгүй байх хэрэгтэй юм.
Матар
Өөрийгөө хязгаарлахгүй байхыг зөвлөж байна. Амьдралынхаа дараагийн үе шатыг гадны нөлөөнөөс салга. Мэдрэмжээ сонс. Энэ нь танд нөхцөл байдлын талаар бодох боломжийг олгоно. Хөдөлгөөнгүй суух хэрэггүй. Зөвхөн найз нөхөд, эсвэл гэр бүлээс өөр орчин бас бий.
Хумх
Өнөөдөр ажлын ердийн өдөр. Танилцуулга бэлтгэ. Цаг хугацаа өнгөрөхөд таны ажил сайн үр дүнд хүрнэ. Үүссэн асуудлууд ч сэтгэл санаа зовоохоо болино. Гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойрны хүмүүсийн үймээн самуун, сэтгэл хөдлөлийг анзаарахгүй байхыг хичээгээрэй.
Загас
Бизнес эрхлэгчид ашиг олох боломжтой. Түр зуурын жижиг бэрхшээлүүдээс бүү эмээ. Тэвчээртэй, ухаалаг бай. Өнөөдөр амралт, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад маш их амжилтад хүрнэ. Та бага насны хүүхдүүдийн арга хэмжээг зохион байгуулж болно. Энэ нь насанд хүрэгчдийнхээс илүү баяр баясгаланг авчрах болно.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359