Улаанбаатараас ОРОХ, ГАРАХ хөдөлгөөнийг түр хаана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш /2019.04.25/ нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулна. 

Дадлага сургууль маргааш өглөө 07.00-09.30 цагийн хооронд болох ба энэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр хаах юм.

Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт нийслэл даяар дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч,  өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авчран, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Бүх сургууль, цэцэрлэг, нийслэлийн төр, захиргааны, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын ажил 10:00 цагт эхэлнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.177.36) 2019 оны 04 сарын 25

Ямарч тодорхой мэдээлэл байхгүй, аль дүүргийн аль хороо хаана цугларах газраа мэдэхгүй л сууцгааж байна. Ер нь ухаангүй ноёдын ургахгүй албатууд гэгч л болоод байнадаа хөөрхийс...

1  |  0
Top