ФОТО: Гамшгаас хамгаалах сургуулилтад төвлөрсөн Улаанбаатарын өглөө

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Улаанбаатар хотод өнөөдөр /2019.04.25/ Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт болж, 07.00-09.30 цагийн хооронд хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Энэ хугацаанд зөвхөн онцгой байдал, цагдаа, түргэн тусламжийн болон зөвшөөрөл авсан хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцов.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиудыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулав. 

Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага сургуулийг ХӨСҮТ-ийн талбайд, Чингэлтэй дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Өвөр гүнтийн зуслан”, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Тусгаар тогтнолын“ талбайд, Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол наадам” цогцолбор, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Номин” ХХК-ийн агуулахын талбайд, Сүхбаатар дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Янзага” зуслан, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Централ таур”-ын урд талбайд, Хан-Уул дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Морин тойруулгын талбай”, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Гэгээнтэн интертайнмент” үйлчилгээний төвийн талбайд  тус тус зохион байгуулж байна. Нүүлгэн  шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй  гэр,  майхан,  100 орчим байшин, платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, нийслэлийн 3000 гаруй иргэнийг хамруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Улаанбаатар хот өнөөдөр өглөө: 07.00-09.30 цагийн үеэрх нөхцөл байдлыг гэрэл зургаар харуулъя.
 

Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР, Д.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
su ah(202.179.27.215) 2019 оны 04 сарын 25

Gamshgaas uridchilan sergiileh surgalt bish ene neriin dor hurungu mungu zavshsan uildel bolsond haramsaj bna.Sanaachilj zohion baiguulsan etgeeduudees tailahgii ni avch shalgalt yavuul bulhai ni garaad l irne dee

0  |  0
зочин(103.57.95.101) 2019 оны 04 сарын 25

Хүмүүс нэг дор цугларсан үед машинаар тавцан засаад үзүүлэх, сургах зүйлээ чанга яригчаар ярьж үзүүлсэн бол зүгээр байлаа.Радиогоор дүнгэнээд юу яриад байгаа нь сонсогдохгүй байсан.Баг хорооны ажилтнууд гэнэт тохиолдсон гамшгийн үед хамгийн ойр байх хүмүүс учир зохион байгуулах сургалт шаардлагатай санагдлаа. ,

0  |  0
зочин(122.201.23.84) 2019 оны 04 сарын 25

Монгол улсын нийслэл давагдашгүй байгалийн гамшгийн өмнө бэлэн байх, ард иргэдээ аль болох хохирол багатай авч гарах дадлагад сургах, хүн бүр бэлэн байх нь хамгийн чухал юм. Муу ёр зөгнөж байгаа юм биш, хувийн бэлтгэл хангах, анхны тусламж үзүүлж сурах нь чухал, дэмжиж байна, амжилт хүсье.

0  |  0
ооо(202.72.247.14) 2019 оны 04 сарын 25

ЕР нь УБ хотод машины хэрэг байгаамуу, Нэгч машингүй бүгд унадаг дугуйтай бол гоё байх нээ

0  |  0
Top