ФОТО: Өнөөдөр өглөө Улаанбаатарын гудамжинд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

Улаанбаатар хотын төв яг одоо автомашингүй, замын хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд бүрэн хаасан нөхцөл байдалтай байна. Энэ цаг мөчид нийслэл даяар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болж байгаа тул иргэд НИТХ-аас баталсан 111 аюулгүйн талбайн байршилд очиж, нүүн шилжих дадлага сургуульд хамрагдаж байна.

Дадлага сургууль 07:00-09:30 цагийн хооронд үргэлжлэх ба энэ хугацаанд нийслэлийн авто замын хөдөлгөөн хаалттай байх юм. 

Замын хөдөлгөөн хаасан хугацаанд (07:00-09:30 цагт) нийтийн тээвэр явахгүй ба зөвхөн онцгой байдал, цагдаа, түргэн тусламжийн болон зөвшөөрөл авсан хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллана. Энэ үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top