Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль төлөвлөсөн ёсоор өнөөдөр /2019.04.25/ болж байна. Нийслэлийн бүх иргэдийг хамруулах газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль 07.00-09.30 цагийн хооронд үргэлжилнэ.
Яг одоо буюу 08:00 цагаас зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар дуугарч байна. Иймд иргэдийг орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарахыг анхааруулж байна.
Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авчран, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Бүх сургууль, цэцэрлэг, нийслэлийн төр, захиргааны, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын ажил 10:00 цагт эхэлнэ.
Зиндаа.мн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг шууд дамжуулж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 6 )
Эмх замбараа алга тэр дохио нь сонсогдохгүй ажиллахгүй байна
ТАМГА арга хэмжээ сайн боллоо гэж
харин хамгийн доод талын зураг дээр байгаа хүмүүс хаашаа явж байгаа хүмүүс вэ? халхаас зугтаж байгаа хүмүүс юм уу? яваг яваг хөөрхийс
хамгийн дээд талын зураг дээр байгаа хүмүүс ямаро хэрэг хийсэн хүмүүс вэ? хулгай хийсэн юм уу? сайн хашраа муу хогуудыг
СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭНИЙ ХУВЬД МАШ САЙН ОЙЛГОЖ ОРОЛЦЛОО ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ТУЙЛЫН ХАНГАЛТГҮЙ БАЙНАА ЖИШЭЭ НЬ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10 ХОРООНЫ ИРГЭД ЧИНГИС ОЛОН УЛСЫН БУУДЛЫН ОРЧИМД ЦУГЛАРАХ ЦЭГТ ИРЛЭЭ БӨӨН МАРГААН БУЖИГНААН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧ НЭГ Ч АЛГА ХОРООНЫ ГАНЦ НЭГ ХҮН ИРСЭН БҮРТГЭЛ ХИЙГЭЭД ИРГЭДИЙГ МАШ ИХ БУХИМДУУЛЖ БАРЬСАН МАЙХАН НЬ НУРЖ УНАСАН БҮРТГЭЛИЙН ХУУДАС ДЭЭР ТАМГА ДАРНА ГЭЭД БӨӨН ҮЙМЭЭН ДАХИН ИЙМ БАЙДЛААР ДАДЛАГА СУРГУУЛЬ БҮҮ ЯВУУЛ ГАРЫН АВЛАГА МАТЕРИАЛ Ч АЛГА БУХИМДАЛ ИХТЭЙ ИРГЭД БАЙЛАА ДАА
Зрхион байгуулалт маш муу байна аа Тамга гэдэг сургалт юмуу оочер юмуу