Замын-Үүдийн боомтоор долоон ширхэг бугын чив нууж, хууль бусаар хил давуулахыг завдсан хэрэгтнийг Гаалийн газрын алба хаагчид илрүүлж, хэргийн харьяалал тогтоолгохоор сум дундын прокурорт шилжүүлжээ.
Улаанбаатар-Эрээнхот чиглэлийн суудлын галт тэргэнд зорчиж явсан БНХАУ-ын иргэний гар тээшинд дээрх хууль бус ачаа байхыг гаалийн шалгалтаар илрүүлсэн байна. Монгол орны нэн ховордсон амьтдын жагсаалтад байдаг бугын эд эрхтэнг худалдах зорилгоор бэлтгэх, хадгалах, тээвэрлэхийг хуулиар хориглодог. Бугын чив нь эмийн онцгой ховор түүхий эд болдог ч зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнасан бугын чивийг эмийн түүхийн эдээр ашигладаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
BUGIIN chiv ..... geed l yrikh yum khichneen olon buga ALSAN n todorkhoi Amitan alsan, khuuli bus naimaa khiisen..... kHUULIIN DAGUU OLON ZYIL ANGIAR shiitgekh kheregtei suuliin ued Mongold iim bisness ikh bolj baigaag zokhikh baiguullagauud khumees ankhaaralda avch TSAGDAAGIIN BAIGUULLAGAD medeeliig ogvol sain baina