БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана

Б.Сэцэн | Zindaa.mn
46 минутын өмнө

БНХАУ-д намрын дунд сарын баяр болж буйтай холбоотойгоор Монгол, Хятадыг холбодог авто замын 11 боомтын үйл ажиллагааг энэ сарын сүүлээр түр зогсоохоор болжээ. Боомтуудын дийлэнх нь нэг хоног түр хаагдх бол Ховд аймгийн Байтаг боомт гурав хоног ажиллахгүй.

Тухайлбал Булган, Замын-Үүлд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомтын үйл ажиллагааг есдүгээр сарын 25-нд нэг хоног түр зогсоно. Ховд аймгийн Байтаг боомт есдүгээр сарын 25-27-ны өдрийг дуустал ажиллахгүй юм байна.

Иймд иргэд, аж ахйн нэгж, тэр дундаа экспорт, импортын авто тээвэр эрхэлдэг компаниуд боомтын хуваарьтай уялдуулан тээвэрлэлтийн хугацаагаа төлөвлөнө үү.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top