58.8 сая ам.доллараар Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтцийг барьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

 “замын-үүдийн дэд бүтцийг сайжруулах” төсөл

БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 58.8 сая ам.долларын санхүүжилтээр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011-2018 оноос эхэлж хэрэгжүүлэн дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, авто зам, холбоо дохиолол гэсэн 4 багц ажлуудыг гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгчээ.  

Төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг цэвэр усаар хангах цэвэр усны нэгдсэн сүлжээ, 3200 м3/хоног хүчин чадалтай  ус цэвэршүүлэх үйлдвэр,  усны өргөлтийн станц, 3500 м3/хоног хүчин чадалтай бохир ус  цэвэрлэх байгууламж, түрэлтийн насос станц, даралт болон өөрийн урсгалын бохирын шугам сүлжээг байгуулсан байна. Мөн 90 МВт-н дулааны станц, цахилгаан эрчим хүчний 110/10 кВ дэд станц, агаарын болон далд шугам сүлжээ, “Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 13.5 км хатуу хучилттай авто зам, гэрэлтүүлэг, явган зам, холбоожуулалтын сувагчлалын барилга байгууламжууд баригджээ.

Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх талаар Засгийн газрын 2019.05.29-ны өдрийн 206 дугаар тогтоол гарч, ажлын хэсэг ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Top