Мьянмарт шоронд хоригдож байсан “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлч сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулицерийн шагнал хүртсэн билээ. Тэд Мьянмарын аюулгүй байдлын хүчнийхэн болон Бурхны шашинтай тосгоныхон 10 рохинжа үндэстнийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн олон улсын сурвалжлагаараа энэхүү шагналыг хүртсэн юм.
33 настай Ва Лон, 29 настай Жо Со У нар Мьянмар улсад үндэстний цөөнхөө хоморголон устгаж буйг илчилснийхээ төлөө 490 хоног хоригдох ял сонссон билээ. Тэгвэл Британийн мэдээллийн агентлагийн сурвалжлагч нарыг өнөөдөр өршөөлөөр суллажээ. Мьянмарын “Mizzima” порталд мэдээлснээр 2017 оны 12 дугаар сард баривчлагдсан тэднийг тус улсад шинэ оноо угтаж буй баяртай холбогдуулан өршөөлөөр суллажээ. Уг баярыг тохиолдуулан 6000 гаруй хоригдолд өршөөл үзүүлсэн байна.
Суллагдсан сэтгүүлч нар гэр бүл, хамтран ажиллагсадтайгаа дахин уулзаж, ажилдаа эргэж орох болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 0 )