АНУ Мьянмарын зарим хүнд хориг тавив

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 11

АНУ Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаины хүүхдүүдэд хориг тавьжээ. Аун Пяэ Соне, Кхин Тири Тет Мон нарт Мьянмарын ардчилсан сонгуулиар сонгогдсон Засгийн газрыг түлхэн унагахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж хориг тавьсан байна.

АНУ-ын зүгээс Мьянмарт баривчлагдсан Ардчиллын төлөөх үндэсний лиг намын дарга Аун Сан Су Чи, Ерөнхийлөгч Вин Мьин болон жагсагчид, сэтгүүлчид, хүний эрхийн идэвхтнүүдийг нэн даруй суллахыг уриалж байгаа билээ.

АНУ-ын Засгийн газар өнгөрсөн сард Мьянмарын Зэвсэгт хүчний удирдагчид болон Зэвсэгт хүчин, аюулаас хамгаалах хүчний нэгжүүдийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

Түүнчлэн Их Британид Мьянмар дахь цэргийнхний эсрэг шинэ хориг тавихаар хэлэлцэж байгаа аж. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Раабын мэдэгдсэнээр аливаа дэглэм нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүний ​​эрхийг зөрчиж ашиг олох ёсгүй гэж үзэж, шинэ хоригийг тавихаар ярилцаж байгаа гэнэ.

Их Британийн Засгийн газар өмнө нь Мьянмарын цэргийн удирдагчдын эсрэг хориг тавьсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top