Майк Помпео Москвад хийх айлчлалаа цуцалжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Москвад хийх айлчлалаа цуцалсан талаар “Ассошэйтед пресс” агентлаг мэдээлжээ. Гэхдээ АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай Сочид уулзахаар төлөвлөж байгаа аж.

Майк Помпео өнөөдөр Брюссельд Европын удирдагч нартай Ираны асуудлаар хэлэлцэж байгаа юм байна.

Тэрбээр саяхан Вашингтон, Москва хоёр олон хүрээнд санал нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн билээ. Үүний сайхан жишээ нь Сири болон Афганистан дахь ажил юм гэдгийг тэрбээр онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top